БАРИГДАШГҮЙ Н.БАТБАЯР

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 12 сар 08 ・ 4

Н.Мөнхбатын улаан нүүрний цаана Н.Батбаяр тодрох нь дасал болж. Намынхандаа эрхэлж, бүхэл бүтэн яам гаргуулж авсан нэгэн. Ямар “Фортуна” Батбаярын яам гэж нэрлэлтэй биш гээд Эдийн засгийн хөгжлийн гэх тодотгол зүүсэн гэлцдэг.

Туслахаа хөрөнгөний эзнээр суулгасан тэрбээр өөрөө толгойд нь даахалзаж, эцэст нь хоёулаа хэцүү нэртийнд хоног төөрүүлж суугаа. Тодруулбал, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг Авлигатай тэмцэх газраас “Чингис”, “Самурай” бондын зарцуулалттай холбогдуулан эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн хэргээр шалгаж билээ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар хэрэг үүсгэн энэ оны гуравдугаар сарын 7-нд яллагдагчаар татсан.

Тэрбээр уг албан тушаалыг хашиж байхдаа “Чингис”, “Самурай” бондуудын нийт 2.1 тэрбум ам.долларын захиран зарцуулалтыг хариуцаж, “Гудамж төсөл”, “Гэр хорооллын дахин төлөвлөлт” болон “888” гэх олон төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт хийсэн байдаг. Салбар яамны сайд байх үедээ гадаад зах зээлээс босгосон бондын мөнгөний олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр түүнд ийнхүү эрүүгийн хэрэг үүсгэсэн.

Хөгжлийн банкны хөрөнгө Самурай, Чингис бондоор тогтохгүй. Олон улсын санхүүгийн байгууллагуудаас нэлээд хэмжээний хөрөнгийг татан төвлөрүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Чингис бондын 269.8 сая ам.доллар, Самурай бондын 30 тэрбум иенийн эргэн төлөлтөөс гадна үүнтэй дүйцэхүйц хэмжээний өр төлбөр бий гэсэн үг. Жишээ нь, Хятадын хөгжлийн банкнаас 162 сая ам.долларын зээл. Зээл үүгээр дуусахгүй. Зөвхөн ам.доллараар хэмжигдэх эх үүсвэрийн тухайд гэхэд 1.7 тэрбумын зээлтэй. Энэ их өрийг Монгол Улс төлж барагдуулах үүрэгтэй. Мэдээж зээл авахын тулд гаргасан зардлыг тоочвол бас чамгүй тоон үзүүлэлт гарна. Гагцхүү татан төвлөрүүлсэн дээрх зээл манайд үр ашгаа өгсөн үү гэдэг нь асуудал. АН-ынхан авто замаас эхлээд бүтээн байгуулалтад хөрөнгө цацсан гэж тайлбарлаж байгаа. Мөн тус банкнаас зээл авсан 2000 гаруй аж ахуй нэгж бий. Тэдний дунд АН, МАН-ынхан аль аль нь бий.

Нийгмийн шуудан сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 12 сар 10/

    Баригдашгүй Батбаяр, сугардаггүй Сугар, мартагдаг Баярцогт гэхчлэн сайхан цол хэргэмтэй юмаа

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 09/

    sogtuu , eliiregch ,

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 09/

    ЦААЗын ялтай болбол юуны өмнө авлигачдыг энэ яланд хамруулах ёстой

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 08/

    Энэ чинь өнөөх согтуу толгой мөн үү?энүүнийг чинь бөө болж гэж дуулсан худлаа байх нь ээ?шоронд суух болохоороо л үхлүүт өвчтэй,наранд байхлаараа намир ч өгнөдөө,дарга сайд нарын гэм биш зан,гэнэт биш хууч нь юм шүүдээ.

    Хариулах