Үс засуулбал: Өвчин ирнэ

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 12 сар 09

Үс засуулбал: Өвчин ирнэ
Наран ургах, шингэх: 08.33-17.03
Барилдлага: Түлэх 
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй 
Суудал: Төмөр
Аргын тооллын 12 сарын 9, Санчир гараг. Билгийн тооллын 21, Их морь одтой, цагаан морь өдөр. Өдрийн наран 8 цаг 33 минутад мандан, 17 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх