Г.БААСАН: ТӨСВӨӨС 80-ИАД ТЭРБУМ ТӨГРӨГ АВСАН ХЭРНЭЭ АВЛИГЫН 127 ХЭРЭГ Л ШИЙДЖЭЭ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 12 сар 09 ・ 20

 

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасантай ярилцлаа.


-Таны удирдаж буй Олон нийтийн зөвлөл ажиллаж эхэлсэн цагаасаа хойш ямар ажлуудыг хийж амжуулсан бэ?

-Манай Олон нийтийн зөвлөл ажиллаж эхлээд хоёр сарын хугацаа өнгөрчээ. Бид өмнөх зөвлөлүүдээс олон зүйлээр ялгаатай. Тухайлбал, Авлигатай тэмцэх газрын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, гүйцэтгэлээс бусад ажилд хяналт тавих хуулийн зохицуулалттай болсон үед ажиллаж байна. Мөн Авлигатай тэмцэх газар орон тооны бус, цалин хөлсгүй атлаа өдөр болгон очиж ажилласаар байгаа. Өөрийн гэсэн өрөө тасалгаатай болсон. Биднийг ажиллаж эхэлснээс хойш ард иргэд Авлигатай тэмцэх газартай холбоотой өргөдөл, гомдол, хүсэлт ирүүлсээр байна. Бид АТГ-тай үргэлж албан бичгээр харилцдаг юм. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд гэхэд бид 65 гаруй албан бичгийг Авлигатай тэмцэх газар хүргүүлчихээд байна. Тэгэхээр өдөр болгон нэг алба5н бичиг хүргүүлсэн байгаа юм.

Ямартай ч энэ дөрвөн жилийн хугацаанд Авлигатай тэмцэх газрын ажлыг бага ч гэсэн урагшлуулахыг хүсэж байна. Саяхан бид Улсын Их хурлын Хууль зүйн байнгын хороонд нийт таван санал хүсэлтээ оруулсан. Авлигатай тэмцэх газар нийгэмд үлгэрлэхгүй, ард иргэдийг соён гэгээрүүлэх ажлаа бүрэн гүйцэт хийж чадахгүй байна. Мөн Авлигатай тэмцэх газарт оруулсан төсөв үр ашиггүй байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд төсвөөс 80-иад тэрбум төгрөг авсан хэрнээ авлигын 127 хэрэг л шийджээ. Түүнээс гадна АТГ өөрөө авлигатай тэмцэх хүсэл, зоригтой иргэдэд ээлгүй байгаа талаар дээрх санал, хүсэлттэй оруулсан. Дараагийнх нь АТГ-ын дарга байгууллагаа сайн удирдах чадвар муу байгаа талаар асуудал болгож тавьсан байгаа.

-Таныг Авлигатай тэмцэх газрыг дайсан мэтээр харж байна гэж яриад байна л даа...

-Авилгатай тэмцэх газрын Тамгын газрын дарга Баасанням тийм зүйл ярьсан байна лээ. Энэ хүн тус байгууллагад арваад жил ажиллаж байгаа. Энэ олон жил ажиллаж байгаа хүний хувьд АТГ маш сайн мэдэж байх ёстой. Гэтэл Олон нийтийн зөвлөлөө хүлээн зөвшөөрөхгүй, шинэ зүйлд дургүйцсэн байдалтай байгаад нь гайхаж байна. Бас харамсаж байна. Ер нь бол өгсөн ярилцлагадаа ард иргэдэд маш олон зүйлийн талаар өрөөсгөл ойлголт өгөхөөр ярьсан байна л даа. Тухайлбал, АТГ-ын дарга Х.Энхжаргал бидэнтэй аравдугаар сарын 9-нд уулзахдаа “Та нарыг өрөөндөө оруулахгүй. Миний өрөө нууцын зэрэглэлтэй байдаг” гэдгээ хэлсэн. Энэ тухай нь ч бид олон нийтэд цацсан. Гэтэл Тамгын газрын дарга нь ямар ч нууцлалын зэрэглэл байхгүй гэж хэлсэн байна.

Ер нь бол бидэнд хурлын танхим, гарах хаалга болон угаалгын өрөөны хаалга л нээлттэй байдаг. Цахилгаан шат, бусад хаалга зэрэг нь бүгд кодтой, бид орох ямар ч боломжгүй гэсэн үг. Мөн Олон нийтийн зөвлөл дээр орж ирж байгаа иргэдийн утсыг нь хурааж авна, бүртгэнэ. Энэ үйлдэл нь АТГ-т итгэхгүй, айж байгаа ард түмнийг улам айлгаж байна. Бас Олон нийтийн зөвлөлийн өрөө камертай. Бүр дуу бичлэгтэй камертай шүү. Ийм байхад хүмүүс сэтгэл амар мэдээллээ өгч чадахгүй байна. Иргэд ч утсыг хурааж авах, бүртгэх, камераар хянаад байгаа зэрэгт сэтгэл дундуур байгаагаа удаа дараа илэрхийлдэг. Бид ч энэ мэт үүсэж байгаа асуудлуудын талаар санал хүргүүлэхэд АТГ-ын Тамгын газрын дарга өөрөөр шийдэх боломжгүй гэсэн хариуг үргэлж ирүүлдэг. Гэтэл бидний ажил үүргийг дэмжиж ажилладаг л гэж Баасанням дарга ярьсан байх юм. АТГ-т арваад жил ажилласан энэ хүн худлаа ярихаар бид хэнд итгэж найдаж, юуг үнэн гэж тооцох юм бэ.

-Та АТГ-тай холбоотой хэд, хэдэн анхаарал татсан асуудлууд байна гэсэн. Энэ тухайгаа тодруулахгүй юу?

- Ерөнхийдөө Авлигатай тэмцэх газраас “Бид шилэн дансаа хөтөлж байгаа. Тийм байтал Г.Баасан гуай биднийг гүжирдлээ” гээд байгаа юм л даа. Би шилэн дансыг сайтар шалгаж үзсэн л дээ. Шулуухан хэлэхэд анхаарал татсан зүйлүүд байна. Эхний жишээ нь гэхэд Авлигатай тэмцэх газар хандив авдаг юм байна. Авлигатай тэмцэх газар хандив авч болдог эсэх талаар энэ чиглэлээр мэргэшсэн гадны мэргэжилтэн, эрдэмтдээс асууж, тодруулсан. Гэтэл ийм зүйл байж огт болохгүй талаар хэлсэн. Гэтэл манай АТГ 2015 онд 89 сая, 2016 онд 96 сая, энэ онд 105 сая төгрөгийн хандив тус тус авчээ. Ямар учир шалтгаанаар, хэнээс авсан тухай нь үнэндээ алга. Мөн томилолт, зочны зардал гэж байх юм. Томилолт байж болох юм гэхэд зочны зардал гэдгийг сайн ойлгохгүй байна. АТГ-т яагаад зочин очдог юм бэ. Магадгүй хамтын ажиллагааны асуудал байж болох л юм. Гэтэл 2015 онд л гэхэд томилолт, зочны зардалд 156 сая төгрөг гарсан байх жишээтэй. Энэ мэтчилэн гайхмаар зүйлүүд их байна.

Түүнчлэн АТГ-т гомдол гаргасан, мэдээлэл өгсөн хүмүүсийн эрх ашиг хөндөгдсөөр байгаа. Үүнийг батлах жишээ, баримт надад цөөнгүй байна. Нэг жишээ дурдахад Дорнод аймгийн Сэргэлэн сумын иргэн М хууль бус ангийн талаар мэдээлэл өгч л дээ. Гэтэл тэр хүнийг заналхийлсэн байгаа юм. Өөрсдөө авлигатай холбоотой мэдээллийг авна гэж хэлдэг. Харин мэдээлэл өгсөн иргэд эргээд эрсдэлд орсоор байна. Бид 80-иадхан хүний гомдол, хүсэлт авахад л ихэнх нь “Намайг заналхийлж, доромжилж байна” гэж хэлж байна. Энэ эрх ашгийг нь хамгаалахгүй байгаа хэрэг бишүү. Авлигатай тэмцэх газрын ажил хүчгүйдээд байна. Яахав элдэв маргааны талаар албан бичиг, сэлт өгөөд л явуулах юм. Тэр нь хэрэгжихгүй юм.

Үүнээс гадна Авлигатай тэмцэх газар арван жилийн ойгоороо ном гаргасан юм. Би энэ номыг маш олон удаа уншлаа. Энэ номон дээр нөлөө бүхий маш олон хүн үг хэлсэн байдаг юм. Тэр бүрийг уншихад ч авлигатай тэмцэх газар авлигатай тэмцэхгүй байна, эрх мэдэлтнүүдийн гар хөл болчихсон, улс төрчид болон төрийн мөнгө хутгалдчихсан Монголын хувь заяагаар тоглоод байна гэдгийг дурдсан байгаа юм.

-Таныг саяхан АТГ-аас шалгасан. Яагаад шалгах болсон юм бэ?

- Монголын ахмадын холбоо 2008-2012 оны хооронд улсаас 1,6 тэрбум төгрөгийн төсөв авсан. Гэтэл тухайн үед би ахмадуудынхаа төлөө Сүхбаатарын талбай дээр жагсаж, “гудамжны” Баасан гэсэн нэр зүүгээд явж байлаа. Тэгэхэд ч манай Монголын чөлөөт ахмадын холбоонд санхүүжилт байгаагүй.

Харин 2012 онд бид 536 сая төгрөгийн төсөв авсан. Улсын нэрийн өмнөөс ахмадад тулгарч байгаа асуудлуудыг цэгцэлсэн. Бид 21 аймагт хоёроос гурав, бүр зарим аймагт 11 удаа очиж ажилласан. 273 суманд Монголын чөлөөт ахмадын холбооныхоо салбарыг бий болгосон. Бид тэтгэврийн зээлийг бууруулсан, ахмадын хуулийг батлуулж чадлаа, тэр дундаа манай холбоо Олон улсын ахмадын гишүүн байгууллага болсон. Монголын хамгийн өндөр настай хүнд орон сууц олгуулж чадсан, ахмадыг сонсох утастай, вебсайттай болсон зэрэг маш их ажлуудыг хийсэн байгаа. Гэтэл энэ ажлыг минь шалгаж өгөөч ээ гэж А.Отгонбаяр гэж хүү гомдол гаргасан гэнэ. Хийсэн бүх ажлынхаа тайланг гурван өдрийн турш үзэсгэлэн маягаар танилцуулсан төрийн бус байгууллага Монголд байхгүй. Би бүр нүүр бардам хэлнэ.

Тийм байтал энэ хүмүүсийн бодлоор би авлигач, бүр сүүлдээ оффшортон болох юм байна л даа. Би тэтгэврийн хүн. Надад тэтгэврээс маань өөр орлого байхгүй. Эх орон, шударга ёсны төлөө гэсэн сэтгэл л надад байна. Энэ сэтгэл байгаа болохоор л би өнөөдрийг хүртэл ингэж яваа юм. Яахав намайг шалгана л биз. Надад айж, эмээх юм юу ч алга.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

20 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 12 сар 12/

    19 СЭТГЭГДЭЛТЭЙ ТЭД НЬ ЯГ НЭГ ҮГЭЭР МУУЛЖ БАЙГАА НЬ ИНЭЭДТЭЙ .БААСАН ЭГЧ БОЛ ЭЦСИЙН ЭЦЭСТ ТА НАРЫН ҮР ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ БАЙГАА ШҮҮ .ӨНӨӨДӨР ТА НАР САЙХАН АМЬДАРЧ БОЛНО ХАРИН ТА НАРТ ИРЭЭДҮЙ БАЙХГҮЙ ШҮҮ .

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 12/

    sain shalguul baasan emeegees ym garna shu

    Хариулах
  • Zochin / 2017 12 сар 11/

    Zailuulaachee naad luiwarchdaa

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 11/

    Ахмадын

    Хариулах
  • emegtei / 2017 12 сар 11/

    ENE UNEN SEJGIIN AVGAI BNA LEE OCHOOD UULZSANNUG MUSHGIAD HUULIACH MEDEHGUI DAIRAAD ZAVAAN AVGAI IIM BOLOVSROLGUU YM.ARGAA OLOOD OORIIGOO SHIDARGA GEED DUGNUULEED.BATTULGA IIM MANGARAAR BAMBAI HIILGEED OI GUTAM NIIGEM YMA EN MUUGAAS IH NO GARNA

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 11/

    Баасан балай авгайг шударга байлаа юу. Хөлсний нохой дураараа гав гав хийж байгаа нь илэрхий байнадаг. Баасангаас өөр хүн ярьж байгаа бол шууд итгэж магадгүй. Баасан учраас хэн ч итгэхгүй лдээ.

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 11/

    Баасан төсөв мөнгөтэй газар тухладаг болоод хэдэн ахмадуудынхаа талаар ам нээхээ болжээ, гэдэс цатгалан л байгаам байна даа

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 10/

    Ходоод ходоодондоо хайртай... Толгой хойч үедээ хайртай...

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 10/

    АТГ өөрөө нотой ажилладаг нь хэн бүхэнд ил болсон хэрэг шүү дээ.Гэхдээ хэн ч юу ч хэлээд нэмэргүй,тэр хэлж ярьж байгаа нөхдүүдийг дараад тарамтлаад л дуусгах болно.Харин Баасан бол шударга гэдэгт итгэж байна.Тэгээд ч тэтгэвэрийн ,,хөгшин" тул АТГ яаж ч чадахгүй.Ер нь Баасанг АТГ ын дарга болгоё!!!!

    1
    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 10/

    Zochin. G.Baasang avilgatai temtseh gazriin dargaar tomiloe.

    2
    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 10/

    Авилгын талаар, болж бүтэхгүй байгаа зүйлийг мэдээлж байгаа иргэдээ айлгах үйлдэл хийдэг хаанаас гарсан ямар гээчийн байгууллага хэний эрх ашигт үйлчлээд байна вэ? Орж ирж байгаа хүмүүсийн дүрс, ярианы бичлэг хийж байгаа нь иргэдээс мэдээлэл авах дургүй байгаагийн нэг тод илрэл. Тэгээд мэдээлж байга

    1
    Хариулах
  • Уншигч / 2017 12 сар 09/

    АТГ өөрсдийнх нь но-g шалгах гэсэн хүн бүрийг л эргээд шалгана гэж айлгах юмаа. Үнэхээр но-гүй л бол нүүр бардам шалгуулаад, хамтраад ажиллах л байхгүй юу. Их айж бн аа хөөрхийс. Гэхдээ төр түмэн нүдтэй шүү.А ТГ -г татан буулгах хэрэгтэй.

    1
    Хариулах
  • Уншигч / 2017 12 сар 09/

    АТГ өөрсдийнх нь но-g шалгах гэсэн хүн бүрийг л эргээд шалгана гэж айлгах юмаа. Үнэхээр но-гүй л бол нүүр бардам шалгуулаад, хамтраад ажиллах л байхгүй юу. Их айж бн аа хөөрхийс. Гэхдээ төр түмэн нүдтэй шүү.

    Хариулах
  • Уншигч / 2017 12 сар 09/

    АТГ өөрсдийнх нь но-g шалгах гэсэн хүн бүрийг л эргээд шалгана гэж айлгах юмаа. Үнэхээр но-гүй л бол нүүр бардам шалгуулаад, хамтраад ажиллах л байхгүй юу. Их айж бн аа хөөрхийс. Гэхдээ төр түмэн нүдтэй шүү.

    Хариулах
  • Уншигч / 2017 12 сар 09/

    АТГ өөрсдийнх нь но-g шалгах гэсэн хүн бүрийг л эргээд шалгана гэж айлгах юмаа. Үнэхээр но-гүй л бол нүүр бардам шалгуулаад, хамтраад ажиллах л байхгүй юу. Их айж бн аа хөөрхийс. Гэхдээ төр түмэн нүдтэй шүү.

    Хариулах
  • Уншигч / 2017 12 сар 09/

    АТГ өөрсдийнх нь но-g шалгах гэсэн хүн бүрийг л эргээд шалгана гэж айлгах юмаа. Үнэхээр но-гүй л бол нүүр бардам шалгуулаад, хамтраад ажиллах л байхгүй юу. Их айж бн аа хөөрхийс. Гэхдээ төр түмэн нүдтэй шүү.

    Хариулах
  • Уншигч / 2017 12 сар 09/

    АТГ өөрсдийнх нь но-g шалгах гэсэн хүн бүрийг л эргээд шалгана гэж айлгах юмаа. Үнэхээр но-гүй л бол нүүр бардам шалгуулаад, хамтраад ажиллах л байхгүй юу. Их айж бн аа хөөрхийс. Гэхдээ төр түмэн нүдтэй шүү.

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 09/

    Европын холбоо монгол улсын төр авлигад идэгдсэнг сайн мэдэж байгаа, Иймд ч монголыг хар дансандаа оруулсан. МОНГОЛД байгаа европын элчингүүд С. Баяр, баярцогт, М. Эхболд, Элбэгдорж тэргүүтэй төрөөс төрсөн тэрбумтан, авлигачдыг монголын АТГ аас илүү их мэдэж байгаа. Ийм болохоор АТГ сайн ажлахгүй, т

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 09/

    Арван жилд 127 хэрэг,нэг бүтэн жилд 12-хон хэрэг шалгадаг,гэтэл шалгах хэрэг нь улс орон даяар дэлхсэн байдаг,ийм эрч нь харьсан дээс шиг,тэгсэн атлаа ихээхэн төсөв мөнгө үрэн таран хийж байдаг газар байх хэрэгтэй юм уу?хэрэв байвал өөрт олгогдсон асар их эрх мэдэл-төсөв мөнгөндөө дүйцэхүйц ажил амж

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 09/

    БААСАНГ АТГ -ын даргаар тавья.

    2
    Хариулах