С.БАЯР ЭЛЧИН САЙД МӨН ҮҮ?

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 12 сар 11 ・ 10

Шинээр сонгогдсон ерөнхийлөгч Х.Баттулга олон түмний шаардлагын дагуу 2017.07.19-нд МУ-ын УИХ-д С.Баяр, М.Энхсайхан нарыг эргүүлэн татах бичиг хүргүүлсэн.

Гэтэл 07.20-нд нь УИХ-аас хуулиар боломжгүй гэж маргааш нь тэднийг хамгаалсан мэдэгдэл гаргасан.

Сонирхолтой нь өмнөх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь хугацаанаас нь өмнө хоёр ч элчин сайдыг өөрийн эрхийн дагуу эргүүлэн татаж авчирч байжээ. Энэ талаар УИХ нь ямар ч эсэргүүцсэн мэдэгдэл хийгээгүй байгаа юм.

Монголын олон нийт хүчтэй дургүйцсэн учраас хэвлэл мэдээллээр “С.Баяр элчин сайдын ажлаа эргүүлж өгөхөөр болсон” гэсэн мэдээнүүд гарсан. Үүнийг лавласан сурвалжлагчийн асуултанд 8 сард ГХЯ-ны сайд Ц.Мөнх-Очир “С.Баяр өөрийн хүсэлтээр ажлаа өгөх болсон. Гэхдээ өөрөө хэлээгүй, бичгээр өгсөн” гэж мэдэгдсэн. Иймээс олны уур хилэн түр намдсан.

Гэтэл С.Баяр нь Англид элчин сайдаар одоо болтол үргэлжлүүлэн байсаар байгаа.

 Англид болдог Монголчуудын ямар ч арга хэмжээнд оролцдоггүй. Уурлаж бухимдсан Монголчуудаас янз бүрийн үйлдэл гарч магадгүй гэж болгоомжилдог биз. 

 С.Баяр, зөвлөх Одонжил нь бидний жагсаалыг дэмжиж оролцсон Англи улсын иргэнтэй дипломат ёс зүйгүй бүдүүлэг харьцах, Монгол төрийн хэвлэлээр гүтгэж, доромжилсон. Дахин өөрийнх нь нэр төрийг гутаан доромжилбол Английн шүүх дээр уулзцгааж үнэнээ тодоруулья гэж Английн иргэнээс хатуу сануулгатай захидал өгсөн байгаа.

https://wcaweb.wordpress.com/2017/05/28/open-letter-to-the-mongolian-ambassador-to-the-uk-on-behalf-of-the-wca/

Лондонгийн Монголчууд ч гэсэн Элчин Сайдын Яам руугаа очих маш дургүй болсон. 

С.Баяр Англи-Монголын Бизнес уулзалтнуудад ирэхээ байсан. Ажил дээрээ ч үзэгдэхгүй. “Сайд өвчтэй. Герман руу эмчилгээнд явсан” гэж дам үг сонсогддог. 

Ямар ч ЭСЯ бол улсаа төлөөлсөн, иргэдийнхээ итгэлийг даасан,иргэддээ үйлчилгээ үзүүлсэн, тусалж дэмжсэн. Хоёр улсын харилцаа холбоог сайжруулсан чадварлаг дипломатч удирддаг нь олон улсын практикийн жишиг биш шүү.

С.Баяр өөрөө “Вена-гийн Олон улсын дипломат харилцааны ёс зүйн заалтуудыг” зөрчсөн. Энэ талаар бид Английн Гадаад Яаманд 2017.07.20-нд мэдэгдсэн байгаа.

http://sonin.mn/news/politics-economy/80320

Тэгэхээр С.Баяр элчин сайд мөн үү?

 

Лондон хот.

Г.Ичинхорлоо

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

10 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Банзал буриад / 2017 12 сар 13/

    Үрчгэр өвгөнийг ДОХ-н шинжилгээнд оруул

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 12/

    Баярцогт, Баяр нарыг нэн даруй баривчилж авилгын хэргийг нь шалган шоронд хатааж, хөрөнгийг нь хурааж цаазлах хэрэгтэй.

    Хариулах
  • Маш их нүгэлтэй хүн дээ / 2017 12 сар 12/

    Монголд асар алдагдалтай гэрээ хийж өгсөнийхөө шагналд асар их баяжсан хүн. Мөн 5 хүн алуулсаны жинхэнэ буруутан нь энэ хүн. Монгол ийм л орон болчихоод байгаа юм даа.

    Хариулах
  • Маш их нүгэлтэй хүн дээ / 2017 12 сар 12/

    Монголд асар алдагдалтай гэрээ хийж өгсөнийхөө шагналд асар их баяжсан хүн. Мөн 5 хүн алуулсаны жинхэнэ буруутан нь энэ хүн. Монгол ийм л орон болчихоод байгаа юм даа.

    Хариулах
  • Маш их нүгэлтэй хүн дээ / 2017 12 сар 12/

    Монголд асар алдагдалтай гэрээ хийж өгсөнийхөө шагналд асар их баяжсан хүн. Мөн 5 хүн алуулсаны жинхэнэ буруутан нь энэ хүн. Монгол ийм л орон болчихоод байгаа юм даа.

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 12/

    С.Баяр бол үнэн хэрэгтээ элчин сайд байх хууль эрх ёс зүйгүй этгээд,тэр жилийн хэрэгт ял эдлэж байх ёстой хүн,МАН ЭРЭЭ ЦЭЭРЭЭ АЛДСАН ЭТГЭЭДИЙГ ХААЦАЙЛАЖ ЯЛ ЗАВШУУЛСАНААРАА намынхаа нэр хүндийг унагаж байгаа,одоо оффшорын хэрэгт татаж урд хэрэгтэй нь хамт яллах ёстой,хэрэг хуучирдгүй,хамгаалсан хуйва

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 11/

    naadah chin yun mongolchuudiin tuluu ajillah,uuruu yaaya gej bhad,hurdan huuguud yavuulaach

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 11/

    МАН ынхан оюу толгойгоон авлигаар баяжсан МАН ын луйварчин с.Баяраа эргүүлэн татаач.

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 11/

    xxx

    Хариулах
  • Ter hun butsaaj avchrah yostoi / 2017 12 сар 11/

    Harin ene hun yu gej elchin said baidag yum. Hudlaa shivshgee delgeed suugaad baidag biz dee. Yamarch ard tumnii unelemj baihgui.

    Хариулах