Б.Жаргалсайхан: О.Баасанхүү бол МАНАН бүлэглэлийн хүн

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 12 сар 12 ・ 3

МАХН-аас нэр дэвшиж, Орхон аймгаас УИХ-д сонгогдсон О.Баасанхүү хэсэг хүмүүсийг цуглуулж намын Их хурал хийж өөрийгөө намын даргаар өргөмжлөөд байгаа юм. Тэгвэл энэ талаар БНН-ын дарга “Буян”-гийн Жаргалсайхан байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр “МАНАН бүлэглэл гуравдагч хүчинд дургуй. Ихэнхийг нь хөл орохоос өмнө “хөнөөчихдөг”. Тухайлбал Хөдөлмөрийн Үндэсний нам, Эв нэгдэл Тусгаар тогтнолын нам гэх мэт. Тэдний шүдний өвчин бол МАХН болоод байна. Аль эрт устгах гэж оролдсон ч Н.Энхбаяр байсан тулдаа тэссэн. С.Ганбаатар орж ирээд Ерөнхийлөгч болох дөхсөн. М.Энхболд шөнөжин идэж арай гэж зогсоов. Тэгэхээр дотроос нь задлах нь чухал. Тэр эрхэм үүрэг Н.Энхбаярын өмгөөлөгч асан О.Баасанхүүд тохиосон. Тэр бол МАНАН бүлэглэлийн хүн. Тийм ч учраас Эрдэнэтэд сэжиг бүхий ялалт байгуулж 49 хувийг ард түмэнд өгөхийг эсэргүүцсэн нэгэн билээ.Бүлэглэл нь үнэнч байсан хүүдээ нам авч өгч тоглуулах болжээ. Тэгээд дараа нь хэрэгцээ нь дуусангуут жорлон руу хийчих биз. Н.Энхбаярыг дахин улс төрд орж ирэх гарцыг хаах арга өөр байхгүй болсон гэдгийг МАНАН бүлэглэл мэдэж байна. Н.Энхбаяр, С.Ганбаатар хоёр олон иргэдийн сүүлчийн найдвар юм даа…” гэжээ.

Эх сурвалж: www.polit.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Hynencheryydiig siitgeh chag ydahgyi ee! / 2017 12 сар 12/

    Eedgyi saariig yiliin yr ni abaad yabaasai!!!!eh oron ad tymeniihee esreg yil hiisen ylasiin ikhe hyraliin gisyyniig nyyz daldiin sideer zailuulya?...hynenzer nobsnyyd ikhe boljee§

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 12/

    Ирэх сонгуульд Н.Энхбаярыг оруулахгүй байх МАНАН-гийн арга нь МАХН-ыг задлах юм байна. Тэрний дараа энэ хөөрхий Баасанхүүгээ жорлонд хаях байх

    Хариулах
  • Зочин / 2017 12 сар 12/

    baas ih tom boljee chi hol yvahgvi

    Хариулах