Өдөртөө 18-20 градус хүйтэн /01*05/

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 01 сар 05

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 30-35 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 27-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 29-31 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 18-23 градус, бусад нутгаар 25-30 градус, өдөртөө бүх нутгаар 11-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 35-37 градус, бусад хэсгээр 28-30 градус, өдөртөө    18-20 градус хүйтэн байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх