Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 01 сар 12

2018.01.12 / БИЛГИЙН ТООЛЛЫН 26 ӨВЛИЙН ДУНД ХАР ХУЛГАНА САРЫН ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХӨХ ЛУУ ӨДӨР

Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ

Наран ургах, шингэх: 08.29-17.27

Барилдлага: Шид

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Суудал: Ус

Аргын тооллын 1 сарын 12, Сугар гараг. Билгийн тооллын 26, Онгоц одтой, хөх луу өдөр. Өдрийн наран 8 цаг 29 минутад мандан, 17 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх