Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын төр , захиргааны байгууллагуудын ажлын  цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай асуудлыг хэлэлцэж дэмжсэн шийдвэр гаргалаа. 

Авто замын  ачааллыг зохицуулах, хаврын бүтээн байгуулалтыг дэмжих, түгжрэлийг бууруулах зорилгоор  нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг энэ сарын 15-наас 08 цаг  00 минут, дуусах цагийг 17 цаг 00 минут байхаар тогтоов. 

Одоо мөрдөгдөж байгаа захирамжаар  нийслэлийн төр захиргааны  байгууллагын албан хаагчид  08 цаг 30 минутад ажлаа эхэлж, 17 цаг 30 минутад дуусгавар болгодог. Энэхүү  захирамжаар  нийслэлийн төр захиргаа, дүүрэг, харьяа агентлаг, нийслэлийн өмчит үйлдвэрийн 32 мянган албан хаагч хамрагдах  юм.