Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 04 сар 09

Өнөөдөр аргын тооллын 2018 оны дөрөвдүгээр сарын 9. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын дунд хөхөгчин туулай сарын 24. Сумъяа гараг. Элдэв тэнгэртэн одтой, зургаан цагаан мэнгэтэй, цагаагчин хонь өдөр.

                          Барилдлага: Идэр 
                          Шүтэн барилдлага
: Сэрэхүй
                          Суудал: Огторгуй

Өдрийн наран 6 цаг 17 минутад мандан, 19 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Ажилдаа эрт оч. Учир нь өдрийн дунд хирд зөрчил гарч магадгүй. Зарим нь чухал оройд бэлтгэн бүтэн өдөржин сандарч магадгүй. Хийх ёстой зүйлсийнхээ жагсаалтыг гарга. Тэгвэл сэтгэл догдолсноосоо болоод чухал зүйлээ мартахгүй. Өнөөдөр та замаасаа гажвал сандрах хэрэггүй. Энэхүү зүйл нь гариг эрхсийн нөлөөгөөр бий болох тул удаан хугацаагаар эсвэл санхүүгийн хувьд нөлөөлөхүйц шийдвэр гаргахаасаа өмнө сайтар бодож тунгаах нь зүйтэй. Үгүй бол гаргасан үйлдэлдээ харамсаж магадгүй.


ҮХЭР (4/20-5/20)

Өнөөдөр биеэ барих хэрэгтэй болно. Хатуу үг хэлсэн хүнтэй гар зөрүүлэх хүсэл чинь тун хүчтэй байж болзошгүй тул сэрэмжтэй бай. Бусдыг өөрөөсөө холдуулахгүйн тулд эелдэг найрсаг арга барилаар харьц. Хайртай хүмүүсийн хувьд үр дүнтэй харилцаа чухал тул бодлоо хэлэхдээ товч тодорхой ярьж ойлгуулах хэрэгтэй. Ярианы сэдэв агуулга харилцан адилгүйгээс болж санал зөрөлдөөн үүсэх бололтой. Ялангуяа ах дүү нартайгаа. Тиймээс эв найрамдалтай байхын тулд тэвчээр зориг хэрэгтэй.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Ирж байгаа мэдээлэлд нээлттэй ханд. Таны нэмэгдэж буй зөн совин шийдэгдээгүй асуултуудад хариу олж болох юм. Удахгүй эхлэх ёстой төсөл эсвэл аз туршсан дуусгаагүй ажил дээрээ ажиллах завшаан олдох үе. Хэрэв та харилцаа холбооны тоног төхөөрөмжинд тулгуурлах хэрэгцээтэй бол нөөц төлөвлөгөөний хувилбартай байх нь зүйтэй. Учир нь эвдрэл гарах эрсдэл ихсэж байна. Ирж буй хаврын улиралд тохируулж хувцас, гоо сайхны хэрэглэлүүддээ өөрчлөлт хийх нь зүйтэй.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Өнөөдөр сайхан өдрүүдийн нэг биш бололтой. Огторгуйд будлиан дэгдэж хамгийн тодорхой төлөвлөгөөг ч бусдад ойлгуулахад амаргүй байж магад. Өөртөө өнөөдөр хөнгөхөн даалгаврууд сонго. Таны бие махбодын боломж хэвийнхээс доогуур байж болзошгүй бөгөөд од гаригийн чиг хандлага таны эрч хүчтэй байдал хүч тэнхээг чинь үргэлжлүүлэн сулруулж таныг ядаргаа сульдаанд оруулж ч болох юм. Хэрэв таны анхаарал сул байгаа бол бүтээлч эсвэл оюунлаг ажиллагаанд анхаарлаа төвлөрүүлэх нь өөр ажил хийснээс илүү үр дүнтэй байх болно.


АРСЛАН (7/23-8/22)   

Багаар хамтран ажиллах болон хамтарсан арга хэмжээ зохион байгуулахад таатай байна. Үүрэг хариуцлага нэмэгдэж, хүмүүс зогсоо зайгүй заавар зөвлөгөө өгч, бичиг цаасны ажил овоорч, тасралтгүй утас хангинах зэргээс болж танд нэг дор олон ажил амжуулах шаардлага гарна. Энэ бүгдийг сайтар зохицуулж чадвал өөрийгөө энэ бүх асуудлаас чөлөөлж чадна. Эрх мэдэлтэй албан тушаалтай арслангууд аливаа шүүмжлэл бүхэнд тайван хандаж хэлэх үгээ чухал ач холбогдолтой үеийг нь олж хэлэх хэрэгтэй.


ОХИН (8/23-9/22)

Өнөөдөр та юунд итгэнэ түүнийгээ бүтээнэ. Бүтээлч чадвар дээд зэргээр байх ба урлагийн авьяастай хүмүүсийн хувьд оч нь гялалзана. Од эрхсийг дагах хөдөлгөөн танд энэрэнгүй нигүүлслийг бэлэглэж байна. Хувийн таагүй зүйлсээ хойш нь тавьж үүрэг хариуцлагаа үр дүнтэй чанартайгаар гүйцэтгэх цаг үе.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Гэртээ засвар хийх эсвэл шинийг худалдаж авахаасаа өмнө интернетээр үнийн харьцуулалт хийвэл та мөнгөө хэмнэх болно. Магадгүй завсар хийх нь үнэтэй тусах болно. Өнөөдөр холбоо харилцаа маш их хэрэгтэй байх бөгөөд та ихэнхи цагаа утсандаа хэрэглээний программ эсвэл интернэтийн аппууд суулгаж өнгөрөөнө. Хүссэн чанартай зүйлээ хамгийн хямд үнээр худалдаж авахын тулд шаардлагатай гэж үзсэн бүх аргыг ашиглана.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Өнөөдөр шаргуу хичээнгүй ажилла. Амжилтын зам нээлттэй бөгөөд тодорхой болсон юм шиг хүчтэй мэдрэмж төрнө. Хэрвээ ажил олгогч тань таныг нэг хоёр шат дээш ахиулбал гайхах хэрэггүй бөгөөд зарим нь нэмэлт цалин урамшуулал хүртэх магад. Хүсэл тэмүүллээр шинээр тогтсон харилцаа нь жаргалтай байгаа юм шиг санагдах боловч яарах хэрэггүй. Дур сонирхолд хязгаар бий. Чухал алхам хийхээ мартаж хувиа хичээсэн зангаараа бүү хялбарчил. Хоолны дэглэмээ өөрчилж, нүүрс ус уураг, өөх тосны хэрэглээгээ тэнцвэржүүлэхэд тохирох өдөр.


НУМ (11/22-12/21)

Яаралтай ажил хэрэг өдөржингөө л таны толгойнд эргэлдэж салахгүй байсаар л байх болно. Та магадгүй өөрөөсөө яагаад байгаагаа асууна. Та заавал хариултыг олж мэдэх шаардлагагүй ч бие сэтгэлээ чагнахыг хүснэ. Харин та санхүүгийн төвөгтэй нөхцөлд ажиллаж байгаа бол санхүүгийн зөвлөгчид шууд хандах хэрэггүй. Итгэлгүй байдал дараагийн сонголтыг хийлгэж болно. Өнөөдөр юу юугүй уучлал эрэхийг нэн түрүүнд тавих танд ашиггүй.


МАТАР (12/22-1/19)

Худлаа ярих нь уналтанд хүргэнэ. Чармайлт нь тэнцвэр болон аз жаргалыг үлдээнэ. Тиймээс ихэнх үйл ажиллагаа болон нөхцөл байдлыг сайнаар хүлээж авах нь танд урам өгөх боломжтой. Хэрвээ танд үрэх мөнгө эсвэл цаг байхгүй бол өөрийгөө өөгшүүлж чадахгүй. Хэдийгээр хүнтэй чухал асуудал ярилцах гэхээр гарч ирэх эргэлзээг эс тооцвол та өдрийн турш гарч ирж байгаа ажил хэрэг, үйл ажиллагааг зохицуулж учрыг нь олж байгаа байдал тань мэдэгдэм дээшилсэн гэдэгт найдаж болно.


ХУМХ (1/20-2/18)

Та энэ өдөр хэд хэдэн сорилтыг давах болно. Бусад хүмүүсийн талаарх цуу ярианд бүү итгэ. Чимээгүйхэн байж ямар нэгэн чухал нууцыг задлахаас зайлсхий. Үл ойлголцол бий болж болзошгүй. Хэрвээ та машинаар явах гэж байгаа бол болгоомжтой бай. Жолооны ард байхдаа утсаар бүү ярь. Таны зөн билэг өндөр зэрэгт байна. Өөрийн зөн совингоо дага. Ингэснээр нийгэм болон ажил дээрээ хүндлэл хүлээх болно. Хоромхон зуурт л нөхцөл байдал ирээдүйн тань давуу тал болон хувирч болох юм.


ЗАГАС (2/19-3/20)

Өдрийг шинэлэг бүтээлч эхлэх хэрэгтэй. Зөн совин тань сайн ажиллаж болохгүй гэсэн ч амьдралын тань нэг хэсэг болсон сэтгэл татам нэгэн рүү тэмүүлнэ. Худалдаа эрхлэгч хүмүүсийн тавьсан санал үйлчлүүлэгчид таалагдах бөгөөд худалдааны хэмжээ ихээр өснө. Муугаар нөлөөлөх нууц далд ажил хэрэг шударга бус үйл ажилд холбогдохоос сэргийлээрэй. Хэрвээ ажил хайж байгаа бол ажлын анкетаа сонирхсон газар луу илгээх юмуу биечлэн уулзахад таатай өдөр байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх