Дархан аварга аварга Ж.Мөнхбат аварга 76 насандаа бурхны оронд заларчээ. Тэрбээр 1941 оны 6 сарын 1-нд Төв аймгийн Эрдэнэсант суманд төржээ. 

Монгол улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар, үндэсний бөхийн дархан аварга, олимпын мөнгөн медальт. Ж.Мөнхбат үндэсний их баяр наадамд 6 удаа (1963-1967, 1974) түрүүлсэн энэ цагийн харьшгүй хүчтэн билээ. 

Гүндүүгүй, элдэв маяггүй зан нь Мөеө аваргын тодотгол мэт. Бодож санаснаа хэнээс ч айлгүй хэлчихдэг тэрбээр нэгэн цагт Монголын чөлөөт хийгээд үндэсний бөхийн ертөнцийг уран хурц барилдаанаараа чимж явсан эх орон, ижий аавын бахархалт хүү бурханы оронд заларлаа.

 

Ум сайн амгалан болтугай