Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 04 сар 25

Өнөөдөр аргын тооллын 2018 оны дөрөвдүгээр сарын 26. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын адаг улаан луу сарын 11. Бархасвадь гараг. Харцага одтой, долоон шар мэнгэтэй, шар хулгана өдөр.

                          БарилдлагаХотол чуулган
                          Шүтэн барилдлага
: Мунхрахуй 
                          Суудал: 
Ус

Өдрийн наран 5 цаг 44 минутад мандан, 19 цаг 57 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн.

Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно...


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Бусад хүмүүс таны өнөөдөр байгаа царайгаар бахаа хангаж мэдэх юм. Гэхдээ хүн гаднаа харагдаж байгаагаас илэрхий өөр байдаг. Өөрийн хүсч байгаа зүйлээ байх ёстой газарт аваачихдаа хянуур байхад илүүдэхгүй. Хүмүүсийн жинхэнэ мөн чанарыг танихад таны сэтгэл гонсойх болно. Үнэнч шударга занг эрхэмлээрэй. Таны шийдвэрлэх асуудал дарааллаа хүлээн зогсоно. Санхүүгийн эртний асуудлууд гарч ирж, даамжирч болзошгүй. Хүсэл санаагаа эерэгээр залахгүй бол байхыг хүсэхгүй газраа очиж мэдэх л болов уу.


ҮХЭР (4/20-5/20)

Од эрхэс энэ өдөр таны харилцааны асуудалд голлон нөлөөлж удаан хугацааны үерхэл нөхөрлөл нэр төртэй байна. Өнөөдөр таныг мартсан хүмүүст үүнийг нь сануулах гэж оролдсоны хэрэггүй. Харин тэдний мөн чанарыг сайн таниад ав. Хувийн ашиг сонирхлоо бодсон хүмүүс саад бэрхшээл авч ирэх бололтой. Тэд найз нөхрөө гаргуунд хаяж ч мэдэх хүмүүс юм. Харин та үнэнч шударга замаар яваарай.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Олон нийтийн ажил амжилттай байх бөгөөд бизнесээс ашиг олно. Хамгийн гол нь хүмүүстэй харилцаа тогтоож олон нийтийн болон мэргэжлийн шугамаар холбогдохыг хичээ. Тайван байдлаа хадгалж хүмүүстэй харьцахыг хичээ. Хэрэв өөртөө итгэхгүй байгаа бол богинохон хугацаанд ажлаа амжуул. Мөрөөдөл хүслийнхээ талаар дахин бодож үз. Энэ бүгдийг жагсаан бичиж ирээдүйн амьдралаа төсөөлөн бич. Магадгүй та ирээдүйд энэ бүгдийг олж авах ч юм билүү.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Өнөөдөр өөрийн урд байгаа ажилдаа анхаарлаа хандуулж бусдын хэрэг явдлаас холхон байхыг хичээ. Та ажлаа хийхээс илүүтэйгээр ихэнх цагаа интернэтэд өнгөрөөж магадгүй тул энэ зуршлаа яг одоо хаяхыг зөвлөе. Өөрийн үйл хэргийн талаар дахин эргэцүүлж үзэх хэрэгтэй. Та зарим хүсэл тачаалд татгалзсан хариу өгч чаддаг гэдгээ харуул. Зарим уруу татдаг хүмүүст та өөрийн бодлоо шулуухан хэл. Заримдаа бид жинхэнэ үнэнг тойрч гардаг. Таны өөрийгөө хүндлэх сэтгэл байгаа л бол үүнээс зайлсхийх хэрэгтэй.


АРСЛАН (7/23-8/22)   

Тантай хамт ажилладаг хүмүүс таны чадварыг үнэлснээр та илүү өндөр нөлөө бүхий албан тушаалд хүргэх ярилцлаганд орох болно. Өнөөдөр олонхи арслангууд биеийн байдал таагүй байх хандлагатай байна. Өвчин хүндрэх магадлалтай тул цаг алдалгүй эмчид хандах нь зүйтэйг од эрхэс сануулж байна. Танаас зардал гарахгүй байсан ч аялалд гарахаас зайлсхий. Эс бөгөөс үр дагавар нь сөрөг байх магадлалтай..


ОХИН (8/23-9/22)

Танд хэрэгтэй зүйлсийг өгч чадахгүй харилцааг дуусаж ч магад. Хэрэв та энэ мөчийг бодлоо цэгцлэн мэдрэмжээ дээшлүүлж ухаантай байвал мөрөөдөлдөө хүрэхдээ эерэгээр ажиллаж чадах юм. Хэрэв таныг хэн нэгэн дээрэлхэх гэж оролдох юм бол гомдол гарга гэхдээ ямар ч зүйл болсон битгий бууж өг. Хуулийн асуудлыг хурцадмал болохоос урьтаж түүнд хандаж үг хэлэх хэрэгтэй. Бэлэн мөнгөө мэргэжлийн хүнд зарцуулснаар асуудлаас гарч болно. Бусад хүмүүстэй ажлаа хувааж шаардлагатай үед тусламж хүсэхээс бүү татгалз.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Бизнесийн гэрээ хэлэлцээр, уулзалт хоорондоо давхцаж магад. Сайтар хянамгай хандаж бусдын өмнө ичгэвтэр байдал гаргахаас сэргийлнэ үү. Жилийн энэ үед ихэнх жинлүүрүүд аль хэдийн ирээдүйнхээ зорилго төлөвлөгөөний дунд хүрэхээр хичээл зүтгэлээ гаргаад эхэлчихсэн байдаг. Амжилттай үр дүнтэй байлгах гэсэн хүсэл тань таны мөрөөдлөө биелэгдмээр санагдуулж эерэг нөлөө үзүүлэх болно. Одоо өөрийн хүчтэй зөн совиндоо найдах цаг биш. Мартахаасаа болгоомжилж чухал уулзалт хэлэлцээрээ тэмдэглэж авахад гэмгүй.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Түншлэл, хүмүүсийн харилцаа, хуулийн асуудлыг тань од эрхэс ивээх болно. Хувийн болон бизнесийн түншлэлийн санхүүгийн байдал өсч, хуулийн асуудал танд таатай эргэх боломж өндөр байна. Яаралтай шийдвэр гаргадаг авьяас чадвар тань хүчтэй байх ч бухимдал, уур уцаар ч бас байна. Түрэмгий чиг хандлага гаргахаас зайлсхийж, хайртай хүнээ болон бизнесийн хамтрагчаа шүүмжлэхээс зайлсхий.


НУМ (11/22-12/21)

Од эрхэсийн нөлөө таны бусад хүмүүсийн үнэлэмж, сэтгэл санааны гаж үзэгдлийг илэрхийлэгч байрлал руу тань шилжжээ. Энэ нь хүн болгоныг их мэдрэмтгий болгох ч гэлээ мөн өнгөн давхаргын цаана юу болоод байгааг олж харах боломжийг өгнө. Та хамтын ажиллагааны бүхий л асуудлыг шийдэж чадах бөгөөд хүмүүст илүү таатай мэдрэмж авахад туслах болно. Зарим хүмүүс зургаа дахь мэдрэхүйгээсээ мэдээлэл хүлээн авах бөгөөд мөн түүнийгээ хөгжүүлэхийг хүсэх болно.


МАТАР (12/22-1/19)

Өнөөдөр ямар ч тохиолдолд биеэ барьж, хянуур болгоомжтой байж, аливааг эрүүл саруул ухаанаар тунгаан бод. Өнөөдөр та санхүүгийн байдлаа дээшлүүлэх юм уу эсвэл нийгэмд эзлэх байр сууриа бэхжүүлж чадах бололтой. Гэхдээ амлалтаа биелүүлээгүйгээс хамт олон эсвэл даргатайгаа зөрчилдөж болзошгүй. Хэрэв та бодолтой, болгоомжтой байж чадах юм бол бүх зүйл эв зүйгээр шийдэгдэнэ.


ХУМХ (1/20-2/18)

Од эрхэсийн нөлөөгөөр ажил төрөл, хөгжилтэй өнгөрүүлэх цаг мөч, эрх чөлөө тань үүрэг хариуцлагаар хязгаарлагдах болно. Гэхдээ өөрийгөө хэт стресстүүлэхгүй байх хэрэгтэй. Та өөрийн ажилладаг байгууллага болон хамтран ажиллагсдадаа сэтгэл хангалуун байдаг бөгөөд таны бүтээлч чадвар таныг болон хамт ажилладаг хүмүүсийг тань гайхшруулах болно. Өөрийн далд ухамсартаа итгэ. Яагаад гэвэл далд ухамсар хэзээ ч таныг хуурахгүй. Хэт их зөвлөгөө сонсох хэрэггүй. Зөвхөн та л аль нь хамгийн зөв гэдгийг мэднэ. Та бусдыг хэр их хүндэлдэг тэр чинээгээрээ өөрийгөө хүндэлж бай. Амьдралдаа амжилт гаргах нь тийм ч хэцүү зүйл биш юм. Хэрвээ та амжилтанд хүрэхийг хүсч байгаа бол амжилтгүй байдалд хүргэх зуршлаа эхлээд хая.


ЗАГАС (2/19-3/20)

Олон од эрхэс давхцаж, нар таны орд руу харсан тул илүү олон зүйл сурч мэдэхийн илэрхийлэл болж байна. Одоо та хилийн чанадад явах юм уу мэдлэг чадвараа дээшлүүлэхэд нэмэр болох сургалт дамжаанд суухад хамгийн тохиромжтой үе. Та олон орны хэл соёлыг судалж мэдэх сонирхолтой тул гадаадын иргэдтэй уулзаж, холбоо тогтоох нь маш чухал. Мөн та хуулийн асуудалд холбоотой албаны хүмүүстэй хамтрахаас бүү эмээгээрэй. Харин та өөр өөр хэв маягийн амьдралд дуртай бол энгийн өдрүүдээсээ салж, бодож явдаг зүйлсээ бодит амьдрал дээр хэрэгжүүлэх цаг хэдийн иржээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх