Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган, нэр бүхий дөрвөн генералын цолыг хураагаад буй билээ. Тэгвэл мөн "Дүнжингарав-2018" нэртэй хаврын морины уралдаан зохион байгуулж, хүүхдүүдийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэх үндэслэлээр Монголын Морин Спорт Уяачдын Холбооны Ерөнхий Нарийн Бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхий Сайдын зөвлөх П.Сэргэлэн болон ММСУХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дагвадоржийн цолыг хураахаар болжээ. Ингэснээр Тод манлай уяач Д.Дагвадорж манлай уяач, алдарт уяач П.Сэргэлэн улсын цолгүй болж байна.

П.Сэргэлэн нь УИХ-ын дарга М.Энхболдын ойрын хүн гэгддэг бөгөөд Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн Газарт Хүнс, Хөдөө Аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан бөгөөд "Сүлд" телевизийн эзэн юм. Түүнийг Ерөнхий Сайдын зөвлөхийн ажлаасаа ч сайн дураараа чөлөөлөгдөх нь зөв гэх яриа улс төрийн хүрээнд яригдах болжээ.