Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй учирна

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 05 сар 04

Өнөөдөр аргын тооллын 2018 оны тавдугаар сарын 4. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын адаг улаан луу сарын 19. Сугар гараг. Гар одтой, найман цагаан мэнгэтэй, улаан бич өдөр.

                          Барилдлага: Идэр 
                          Шүтэн барилдлага: Мунхрахуй
                          Суудал: Ус

Өдрийн наран 5 цаг 33 минутад мандан, 20 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учрах” тул сайн хэмээжээ.

 

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй учирна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх