Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 05 сар 16

Өнөөдөр аргын тооллын 2018 оны тавдугаар сарын 16. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны тэргүүн улаагчин луу сарын 1.  Буд гараг. Чөлөөт эх одтой, таван шар мэнгэтэй, шар бич өдөр.

                          Барилдлага: Идэр 
                          Шүтэн барилдлага
: Төрөн түгэхүй  
                          Суудал: 
Гал

Өдрийн наран 5 цаг 15 минутад мандан, 20 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

 Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Өөрийнхөө төлөвлөгөөнд анхаарлаа хандуулж түүнийгээ хэрэгжүүлэхийг хичээ. Таны амжилт сайн бэлтгэлээс шалтгаална. Өөрийгөө өрөвдсөн бодол эсвэл мэдрэмж байгаа эсэхийг анхааран үзээрэй. Төгс байх ёстой гэх мэдрэмж тань таны бүтээлч чанарыг үгүй хийж болзошгүй. Та болон таны эргэн тойрон дахь зүйлс төгс байдаггүй гэдгийг санаж баяр хөөртэй бай. Ганц бие хүмүүс шинэ хайрын харилцаа эхлүүлж магадгүй. Тэр хүн тань таны өмнө нь мэддэг байсан боловч хайрын харцаар харж байгаагүй хүн байж болно. Хүсэл дүүрэн хайр таны гарт байна.


ҮХЭР (4/20-5/20)

Энэ өдөр од эрхэсийн таатай нөлөөллөөр таны санхүүд эерэг нөлөө үзүүлнэ. Хий хоосон мөрөөдөл энэ өдрийг нурааж магадгүй. Өнөөдөр эрүүл мэнддээ онцгой анхаарал тавих цаг. Магадгүй бясалгал эсвэл сэтгэлзүйн эмчилгээнд явах нь үр дүнтэй. Бусадтай харьцахдаа бодолтой байж бусдад өөрийгөө буруугаар ойлгуулахаас болгоомжил. Ирэх хоногуудад бизнесийнхээ хэтийн төлөвийг сайжруулахын төлөө ажилла.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Мөнгө үрэх хүсэл таныг эзэмдэнэ. Иймээс таны зовж олсон мөнгө салхинд хийсэх бололтой. Өгөөмөр зан тань энэ өдрийг аварна. Гэвч хэн нэгний ятгалганд авталгүйгээр үнэн сэтгэлээсээ бусдад туслаарай. Таныг инээлгэж чадах тэр хүнтэй л хамт байгаарай. Шог яриа таны стрессийг арилгаж чадна. Та аливаа зүйлсд холбогдохоосоо өмнө таны хувийн эрх ашигт халдсан асуултанд хариулахаасаа болгоомжлоорой. Хайр дурлалын хосоо хайж буй бол эрлээ хурдацтайгаар үргэлжлүүлэх хэрэгтэй.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Өглөөдөө хэтэрхий их яараад хэрэггүй. Хэрвээ босмооргүй санагдвал чөлөө авч өөрийгөө амраа. Энэ боломжийг ашиглан дуусгалгүй үлдээсэн хувийн ажлуудаа цэгцэлж дуусга. Замбараагүй зүйлсийг цэгцлэх нь танд шинэ үзэл бодлыг төрүүлж өдөр тутмын амьдралын хэв маягаа өөрчлөх боломж олгоно. Зарим энгийн дасгал хийх нь таны эрүүл мэндэд болон биеийн галбираа хадгалж үлдэхэд тустай.


АРСЛАН (7/23-8/22)   

Хэрвээ та өөрийнхөө бүтээлч байдлыг хүмүүстэй харилцах чадвартайгаа хослуулж чадвал гайхалтай үр дүн таныг хүлээж байна, Өнөөдөр удаан хугацаанд уулзалдаагүй найз нөхөдтэйгөө уулзахыг хичээ. Мөн өнөөдөр богино хугацааны аялал төлөвлөж, романтик болзоо зохиож, байгалийн сайханд амрахад маш таатай өдөр байх болно. Хайр дурлалын харилцаа маш таатай байна. Тиймээс дуртай ресторандаа ширээ захиалж, оройг хоёулханаа хамтдаа өнгөрөө.


ОХИН (8/23-9/22)

Удирдагч хүмүүсийн үйл ажиллагаа гол зорилгоо тодорхойлоход чиглэгдэнэ. Ерөнхийдөө ядарч байгаагаа мэдэрнэ. Хэн нэгэн танд хариулт өгөхөөс зайлсхийж магад гэхдээ хэрэв та өөрөө л тийм боломж олговол тэр зугтааж чадна. Одоо өөрт ашигтай эсвэл шаардлагатай байгаа хувийн болон ажил хэргийн харилцаандаа онцгой мэдрэмжтэй хандана. Аливаа найз нөхдийн болон ажил хэрэгч харилцаандаа гүн гүнзгий анхаарал тавь. Амьдралаа дээшлүүлэх боломжийг бүү алд.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Харилцаа холбоо тогтооход сайн өдөр болно. Шинэ танилууд таны сонирхлыг ямар нэг зүйлээр татна. Түүнд нь та ухаангүй татагдаж хорвоо дээрх бүх зүйлийг мартаж болзошгүй. Бүхий л зүйлийг амжуулахын тулд цаг хугацаагаа төлөвлө. Дотны хүмүүст тань анхаарал халамж онцгой шаардлагатай байгааг харгалзан үзээрэй.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Өнөөдөр та бусадтай хамтран ажиллах уулзалт төлөвлөх хэрэгтэйгээс гадна багийн ажил тань их амжилттай байна. Хүмүүстэй хамт хооллох нь хэрэгцээтэй мэдээллээр хангаад зогсохгүй харилцаа холбоог тань сайжруулна. Хувиараа ажилладаг хүмүүс интернетээр захиалга авна. Зохион бүтээгч хилэнцүүд нэг хэвийн загварт баригдах магадлалтай. Тиймээс өөртөө тайвшрах, сэргээх боломж өг.


НУМ (11/22-12/21)

Нууж дуугүй байсан бүх асуудлуудаа ярьж илэрхийлж болох өдөр. Та бодсоноосоо ч илүү ёжилсон хүн болж мэднэ. Бас зан аашынхаа удирдлагыг алдах амархан байх болно. Ийм зүйл болбол та шударга биеэ барьж чаддаг шигээ үр бүтээлтэй байж чадахгүй. Оронд нь та илүү нухацтай байж ердийнхөөсөө илүү шургуу ажилласнаар онцгой зорилго тань амжилтанд хүрэх болно. Дэлгүүр хэсэж байгаа хүмүүст анхааруулахад зөвшөөрч чадахааргүй санхүүгийн өрөө ихэсгэхээсээ болгоомжил.


МАТАР (12/22-1/19)

Таны зорилго үнэхээр өөрийн таны зорилго уу эсвэл хэн нэгний зорилгын нэг хэсэг үү гэдгийг олж мэд. Яг одоо таны зорилго танд тохирох уу үгүй юу гэдгийг шийдэхэд хамгийн тохиромжтой үе. Таны танилын хүрээ өргөжих болно. Ямар нэг хариуцлагатай ажил хүлээж авахаас өмнө амьдралаа тал бүрээс бодолцож хайртай хүндээ хангалттай цаг гаргаж чадах эсэхээ сайтар бодолц. Мөн энэ таны амьдралд ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг бодолц. Эцэг эхдээ цаг гаргахаас битгий татгалз.


ХУМХ (1/20-2/18)

Ажилдаа анхаарлаа хандуулж, сайтар төвлөр. Аливааг эргэцүүлэн бодоход их таатай өдөр бөгөөд явган алхах нь таны оюун ухааныг сэргээж өгөх болно. Эрүүл мэнддээ анхаарч үнэтэй биеийн тамирын клубт бүртгүүлэхээсээ өмнө танд ямар дасгал хамгийн тохиромжтойг олж мэд. Магадгүй иог бясалгал биеийн тамирын дасгалаас ч илүү үр дүнтэй байж болох юм. Спортоор хичээллэдэг хүмүүс эрч хүчээр дүүрэн байх бөгөөд тэмцээний бэлтгэлд гарахаар шийднэ. Харин ширүүн тэмцээнд орохоор яарах хэрэггүй өөрийгөө улам илүү чадвартай болго.


ЗАГАС (2/19-3/20)

Бизнесийн өрсөлдөгч нар болон эдийн засагч нартай харьцахад тийм ч таатай байхгүй бололтой. Дэлхий ертөнц бүхэлдээ таны эсрэг байна гэж төсөөлөх нь таны сэтгэл хөдлөлд сөргөөр нөлөөлнө. Өөртөө итгэж бодит байдалд дасан зохиц. Хүнд байдал аяндаа алга болох болно. Үл хөдлөх хөрөнгө, эрүүл мэнд, аялал жуулчлал, даатгал зэрэг өөр асуудлуудад анхаарал хандуулах нь таныг санаа зовох байдлаас холдуулахад тустай. Та энэ бүхнийг гайхалтай амжуулж чадна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх