Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 05 сар 17

Өнөөдөр аргын тооллын 2018 оны тавдугаар сарын 17. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны тэргүүн улаагчин могой сарын 2.  Бархасвадь гараг. Гөрөөсөн толгой одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, шарагчин тахиа өдөр.

                          Барилдлага: Хотол чуулган 
                          Шүтэн барилдлага
: Хүрэлцэхүй  
                          Суудал: 
Шороо

Өдрийн наран 5 цаг 13 минутад мандан, 20 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Гэр бүлийн ойр дотны гишүүдийн нэгэнтэй юм уу холын хамаатантайгаа чин сэтгэлээ уудлан ярьж суух боломжийг өөрөөсөө бүү түлх. Танд тэднээс суралцаж мэдэх зүйлс бий. Ойр дотнынхонд тань халуун сэтгэлийн эм болох дулаан үгс хэрэгтэй. Тэднийхээ сэтгэл санааг нь тайвшруулах нь чухал гэдгийг та мэдэж байгаа. Бусдыг буруушааж зэмлэвэл өөрийгөө хохирогч болгохоос цаашгүй. Энэрэнгүй, уяхан сэтгэлээр бусдыг уучилж сурч, амьдралдаа өнгө нэм.


ҮХЭР (4/20-5/20)

Амьдралын эрч хүч өндөр байна. Таны өмнө ажилдаа идэвхтэй хандах, карьераа өсгөх, бүтээл туурвих, өөрийгөө илэрхийлэн харуулах өргөн боломж нээлттэй байна. Өөдрөг байдал, өөрийн хүчинд итгэх итгэл, нөхөрсөг зан, нийтийн мөрдөж хэвшсэн хэм хэмжээг дагах чадвар тань таныг бусдаас ялгах болно. Архаг хууч өвчин сэдрэх, гэмтэж бэртэх, золгүй зүйл тохиолдох, хордлого авах магадлалтай байна. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхий. Үдшийг гэртээ, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал дунд өнгөрүүлбэл сайн.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Өнөөдөр та боломж бололцоонуудыг нээн илрүүлж, хүч сорьсон ажлыг даван гарах болно. Мөн өөрийн бодол, санаагаа илэрхийлэхэд бэлэн байж, өөртөө итгэх итгэл тань хэрхэн өсөн нэмэгдэж байгааг хар. Зарим хүмүүс удирдах албан тушаалд дэвших боломжийг бий болгож чадсандаа баяртай байх болно. Хийх ажлуудаа төлөвлөж хүн болгонд өөрийгөө хэр шийдэмгий, найдвартай удирдагч гэдгээ харуул. Хэрэггүй муу зуршилаа өөрчлөх нь ажлаа хэрэгжүүлэхэд яг тохирсон цаг.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Худалдаа наймаа ашигтай байж, эрсдэл ихтэй үйлдвэрлэл, үйл ажиллагаа амжилттай болно. Холын аянд гарах, аялал хийх, сонирхолтой хүмүүстэй уулзах магадлалтай. Сүүлийн өдрүүдэд хийж дуусаагүй ажил, шийдээгүй асуудлуудынхаа талаар бодож магадгүй. Эерэг зүйлд анхаарлаа төвлөрүүлж, хувиа хичээх, харамч зан гаргахаас зайлсхий. Хайр дурлалын шинэ холбоо бий болох эсвэл хуучин харьцаагаа сэргээхийг үгүйсгэхгүй.


АРСЛАН (7/23-8/22)   

Өнөөдөр та хүнд нөхцөл байдлаас хамгийн бага алдагдалтай гарч чадна. Мөн дотны хүмүүстэйгээ харьцах харьцаагаа сайжруулж чадна. Төвөгтэй хүнд нөхцөл байдлаас гарахын тулд маш их идэвхи гарга. Гэхдээ энэ нь тийм ч амар бус гэдгийг сана. Өөрийн санаа бодлоо бусдынхаас дээгүүр тавьснаар санхүүгийн алдагдал эсвэл нэр хүнд унах алдааг гаргана. Тавьсан зорилгоосоо буцах хэрэггүй, бүх боломжоороо ажиллахыг хичээ. Гэхдээ энэ үедээ хөрөнгөө хэмнэ.


ОХИН (8/23-9/22)

Томоохон эд хөрөнгө худалдан авахад ээлтэй өдөр. Эргэн тойронд бүх юм тайван амгалан байна. Гэр бүлд шинэ хүн нэмэгдэх болон хамаатан садантайгаа сайхан харилцаа үүсгэх зэрэг сайхан зүйлсээр дүүрэн байна. Романтик байдал амьдралд байх хэрэгтэй зүйлсийн нэг бөгөөд дур хүсэл сэтгэлийг тань эзэмдэхийг зөвшөөр. Оройг аль болох гэртээ өнгөрөөхийг хичээ. Учир нь гэмтэж бэртэх магадлал маш өндөр байна.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Энэ өдрийг хувийн амьдралын асуудлаа шийдвэрлэх, оюун санаагаа тогтворжуулахад зориулахыг од эрхэс зөвлөж байна. Ингэснээр өөрийн чадвар мөн амжилтанд хүрэх итгэл найдвар аажмаар нэмэгдэнэ. Дахин таныг ойлгохыг хүсэхгүй байгаа хамаатнуудаасаа аль болох холхон бай. Хүн чанараа бүү худалд. Ямар нэг цахилгаан хэрэгсэл авахаа түр хойшлуулахыг зөвлөж байна.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Аялал зугаалгаар явах боломж тохиолдоно Тиймээс санхүүгийн асуудлаас болж хойшлуулах хэрэггүй. Та адал явдалд маш их дуртай бол та энэ боломжийг яасан ч алдаж болохгүй. Таны энэрэнгүй сэтгэл, өгөөмөр зан бусдыг баярлуулах болно. Ингэхдээ та бусдад туслахыг хүсдэг гэдгээ анзаарах болно. Учир нь энэ нь танд сэтгэл санааны тайтгарлыг авчирч өгдөг.


НУМ (11/22-12/21)

Өнөөдөр удахгүй эхлүүлэх төсөл төлөвлөгөөнүүдийг амжилттай хийж дуусгах боломж өгөх болно. Эерэг үр дүнг урьдчилан мэдсэнээр амжилт ирнэ. Хувийн төлөвлөгөө болон үүрэг хариуцлагадаа анхаарахыг шаардах болно. Таны уран сэтгэмж их хүчтэй байх ба авьяас чадвараа хөгжүүлж, урлагийн чадвараа илүүтэйгээр өргөжүүлэхийг зорь.


МАТАР (12/22-1/19)

Өглөө босоод ганцаараа суугаад, өөрийнхөө талаар сайтар эргэцүүлэн бодох хэрэгтэй. Таныг үргэлж зовоож байдаг ямар нэг нууц байдаг бол үнэнээ хэлж, нүглээ наминчлан сэтгэлээ тайвшруулах нь хамгийн зөв арга юм. Та хэрэв шашин шүтлэггүй бол энэ тухайгаа цаасан дээр бичээд шатаасан ч болно. Од эрхэс өөрийгөө сэргээхийг сануулж байна. Шинэ хайр дурлалын асуудал таныг аз жаргалтай болгох болно.


ХУМХ (1/20-2/18)

Эмзэг харьцааг хэрхэн зохицуулахаас тэнцвэр хамаарна. Үүсч болох маргаанаас зайлсхийхийн тулд нэлээд сэтгэлийн тэнхээ, биеэ хянах чадвар шаардагдана. Гэхдээ одоогийн оддын нөлөөн дор та бүх зүйлийг өөрийнхөөрөө хийх хандлагатай. Гарч болох ослоос сэрэмжил. Хэдийгээр зөн билэгтээ итгэвэл болох болохгүйг сайн ялгаж чадах ч гэлээ урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй. Хэрэв та ажил хайж байгаа бол яг одоо өргөдлөө явуулах хэрэгтэй. Та өөртөө тохирсон ажилдаа орж чадах болно.


ЗАГАС (2/19-3/20)

Өнөөдөр нэлээд гэгээлэг өдөр байх болно. Чухал төсөл дээр ажиллах явцад саатал гарч таныг уран ухаан гаргахад хүргэнэ. Таны чөлөөтэй сэтгэх сэтгэлгээ асуудлыг шийдвэрлэх гол хүчин зүйл болж чадна. Албан үүргээ биелүүлэх хариуцлага таны хувьд тэсвэр тэвчээрийн сорилт болох боловч энэ нь илүү идэвхижүүлэх учраас үүнд дуртай байх болно. Хэрэв танд ямар нэгэн асуудал гарвал найз чинь юм уу удирдагч чинь янз бүрийн арга зам зааж өгөх бөгөөд энэ нь асуултандаа хариулт авахад тус болно.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх