Бямба гарагт болох Марафон гүйлтийн үеэр 17:00 цаг хүртэл зам хаана

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 05 сар 17

Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Улаанбаатар Марафон-2018” олон улсын гүйлтийг тавдугаар сарын 19-ний өдөр нийслэл хотод тав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Үүнтэй холбоотойгоор Энхтайвны өргөн чөлөөний Баруун 4 замаас Зүүн 4 зам, Бага тойруугаас Элчингийн гудамж хүртэлх авто замын хөдөлгөөнийг 07:00-17:00 цагийн хооронд хязгаарлах юм. Иймд иргэд та бүхэн явганаар, унадаг дугуйгаар эсвэл Их тойруу болон Нарны замыг сонгон хөдөлгөөнд оролцох боломжтой.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх