Намайг өрөөндөө арц уугиулахыг хараад нэг "Есүсчин" эгч 

-Чи юу гэж балиар юм үнэртүүлээд байгаа юм, яг жорлонд байгаа юм шиг үнэр гарч байна, та нарын наад арц марц чинь ямар ч утгагүй, буруу шашны буруу үйлдэл гээд галзуурч өгч билээ. 

-Энэ чинь зүгээр л монголчуудын гэр орноо ариутгадаг ургамал шүү дээ гэхүйд
-Би бол ийм үнэртэй нойлд орохоосоо ч сэжиглэдэг. Залуу үеийн та нар эзэнтэйгээ учрахгүй, ингэж төөрч явааг чинь харахаас өрөвдөх юм гээд цааш доромжлож тохуурхсаныг нь үгээр хэлшгүй.

Түүний хэлэхээр бол би бузар сүнсний гаралтай ном сонин уншихаа больж ариун библи уншаад, бурхан шүтээнээ хогийн жалга руу гударч, Цагаан сар, наадам зэрэг баярыг тэмдэглэхээ ч больж, шинийн нэгний өглөө буянаа гөвсөн амьтан шиг их эзний төлөө залбирч суух ёстой болсон. Бас ертөнцийн эзэн нь гагц Америкт оршиж буй юм байх аа. Арга, гоочоо бараад
-Таныг бодохноо би уншдаг хүн. Америк руу хэн очиж библийг монголчлож буулгасныг ч мэднэ. Ертөнцийн эзэн гуай чинь Бурхан багшийн 4-р дүр гэдгийг мэдэх үү. Галав бүрт янз бүрийн дүрээр хувилж буусан юм шүү дээ. Тийм ч учраас дөрөв дэхь удаагаа азид, Иерусалимд еврейн дүрээр хувилж буусан юм гэлээ гэтэл
-Иерусалим чинь азийн улс биш гэж цовхчоод өдөржин ажил алдуулсаныг яана.

Хүний шүтлэг шүтээн ямар ч байж болноо. Ядаад тэр хүн мөр нь сэмэрсэн өвлийн куртикээ солиод, библийнхээ иш үндэс болсон судруудыг уншчихаасай, хаа үүссэнийг нь мэдчихээсэй билээ гэж харамссан даа. Ерөөсөө Библи төдийгөөр шашны боловсролоо хязгаарлавал одоо цагт элэг доог л болно доо. Эрээд сураад, хайгаад олоод уншвал нуур ус шиг их ном сургааль л байна даг. Түүн дээр нь бусад руу нохой мэт ноц гэсэн байдаг юмуу, нэг хацрыг нь алгадвал нөгөөхөө бас тавьж өгөхөөр номхон хүлцэнгүй байхыг сургадаг юмуу бүү мэд.

Энэ өдрөөс хойш МОНГОЛ ХҮНИЙГ МОНГОЛ БУС БОЛГОЖ БУЙ харь сэтгэлгээ, харлуулах үзэл сарниасай хэмээн бодож явах болсон юм. Хүн Ертөнцийн эзэнд итгэл явууллаа гээд монгол хонины махаа идэж, монгол гэрт амьдарч болно биз дээ. Заавал монголоо больж, еврей ч юмуу англи хэлээр сургааль унших ёстой гэж туйлшраад яахав дээ. Буддын шашинд бол харь, ягчис шулмасын хэлээр хүртэл сургааль номлолоо түгээхийг дэмжсэн байдаг.

Тэр эгч өдийд бөөгийн шүтлэгтэй болчихсон явж байвал огт гайхахгүй. Үзэл бодол нь төлөвшөөгүй хүн гэдэг салхин дарвуул мэт салбачиж явдаг газар хойно.ккк. Шанаганыхаа хэрээр л хутгаа биз хөөрхий. Гэхдээ л монгол газар шороон дээр төрсөн юм бол монголоороо амьдарсан нь дээр дээ. Үхсэн хойноо ч бурхан номондоо багтахгүй, буян заяандаа тэнцэхгүй хэдэн ертөнцийн дунд буг болоод яанам.

Хүйтэн харцаа тусгаж орчин тойрныг харвал хүний амьдрал гэдэг чинь мунхаг хоосон, шог юм байдаг шүү дээ.
Бичсэн Шуурайн Солонго