Өдөртөө сэрүүсч 19-21 градус дулаан /07*02/

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 07 сар 02

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө сэрүүсч 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө сэрүүсч 19-24 градус, зүүн хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:  Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд  7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө сэрүүсч 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө сэрүүсч 19-21 градус дулаан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх