"Тэнгэрийн модун ТББ"-ын тэргүүн Г.Батхүү Монголын кино урлагийг дэлхийн зах зээлд гаргах зорилгын дор ОХУ-д тэргүүлэгч "М55" кино фильмтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Гэрээний хүрээнд Орос улсад хит болж буй "Занга" УСК-ны хоёрдугаар ангийг Орос Монголын уран бүтээлчид хамтран хийхээр болсон байна. Уг кино бүтээлийн зураг авалтыг Монголд хийхээр болжээ. Тэгвэл Орос үзэгчдийг байлдан дагуулж буй "Занга" УСК  энэ сарын 27-ны өдөр Монголын бүх кино театруудын дэлгэцнээ гарахад бэлэн боллоо. Тус киног мэргэжлийн дуу оруулалттайгаар титр уншилгүй үзэх боломжтойгоороо онцлог юм.  

"Тэнгэрийн модун ТББ"-ын тэргүүн Г.Батхүү Казакстан улсын "Рекитр-2" кино нээлтийг Монголд амжилттай хийсэн билээ. Үүний үр дүнд Монголын кино урлаг Казакстаны үзэгчдэд хүрэх боломжтой болсон бол энэ удаагийн гэрээний үр дүнд Орос Монгол хоёр улсын кино урлаг жүжигчид солилцох, контент солилцох, хамтын уран бүтээл хийх боломж нээлттэй болж байгаа юм.