Эстони улсын иргэн Рой Страйдер  Монголын иргэн Н.Байгалмаад 57 мянган еврогоо залилуулсан гэх гомдлыг шүүхэд гаргаад байсан юм. Шүүхээс дээрх маргааныг хэлэлцээд Н.Байгалмааг буруугүй гэдэг шийдвэр гаргасныг өмгөөлөгч нь мэдээлсэн байна.

Н.Байгалмаа шүүх хуралд оролцоогүй бөгөөд одоо тэмээн аяллаар БНХАУ-ын Шинжаан уйгарын нутгаар яваа юм. Түүний  шүүх хурал даваа гаригт буюу өчигдөр  Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд болсон.  Эстони улсын иргэн Рой Страйдер шийдвэрийг хүлээж авахгүй бол давж заалдах боломжтойг ч шүүхээс мэдэгдлээ.