·         Найдвартай хүнийг. Аливаа ажлыг гүйцэтгэхэд найдвартай байдал хамгийн чухал. Итгэл дааж, цагтаа багтааж, үүргээ гүйцэтгэдэг байх нь ажил олгогчдын хамгийн түрүүнд хүсдэг зүйл юм.

·         Урам зоригтой хүнийг. Дургүйд хүчгүй гэж үг бий. Тиймээс ажилдаа дуртай, урам зоригтой үүрэг гүйцэтгэгч нь байгууллагын хувьд үнэт капитал болно.

 

 

·         Компанийн нэрийг гутаахгүй хүнийг. Хувь хүн ажлын байран дээр сайн байх нэг хэрэг. Үүнээс гадна тэр хүн тухайн компанийн төлөөлөл гэдгээ үргэлж санаж байх хэрэгтэй. Нэгэн жишээ дурдахад үнэн сайн номлогч, ажлын бус цагаараа шоудаад байвал ямар хэрэг байх билээ?

 

·         Эрмэлзэлтэй хүнийг. Ажлаа сайн гүйцэтгэдэг, бусадтай сайхан харилцах гэдэг бас л хангалтгүй ажээ. Тэр бүхний зэрэгцээ ажилдаа ахицтай байж, албан тушаалаа дээшлүүлэн, илүү сайныг бүтээхийг эрмэлздэг хүмүүс ажил олгогчдод хамгийн хэрэгтэй.

·         Багийн тоглогчдыг. Дангаараа агуу ихийг бүтээнэ гэдэг боломжгүй. Тийм ч учраас л компанид олон хүмүүс үүрэг гүйцэтгэдэг. Хүн бүр үүргээ гүйцэтгэж байж, багийн тоглолт хийснээр л том амжилтад хүрдэг жамтай. Ажил олгогчид ч хувийн тоглолтоос илүү багийн амжилтын төлөө зүтгэгчдэд дуртай байдаг.

·         Эерэг хандлагатай хүнийг. Болохгүй нь, бүтэхгүй нь гээд гутраад, шантраад байвал тэр хүнээр байгууллага юу хийх вэ? Нөхцөл байдал хүнд байсан ч гэсэн түр зуурынх, сайжруулах боломж бий гэдгийг харж чаддаг хүмүүс л ажлыг том, жижиг гэлтгүй гүйцээж чаддаг.

 

·   

      Бүтээлч сэтгэлгээтэй хүнийг. Туршлагыг бид хамгийн чухал зүйл гэж ойлгодог. Гэхдээ туршлага бий болж болдог. Харин бүтээлч сэтгэлгээг хүнд суулгах амаргүй. Тиймээс бүтээлчээр сэтгэж, шинийг эрэлхийлдэг хүмүүсийг дадлагажуулж, туршлагажуулж авах нь жинхэнэ удирдагч хүний хүсдэг зүйл юм.

·         Манлайлагчдыг. Манлайлах чадвартай хүмүүс л ажлын ард гарч чаддаг. Хэрвээ хэн ч манлайлж чадахгүй бол бүгд өөр өөрийнхөөрөө зүтгэж, тал тал тийшээ тэмүүлсээр байгаад юу ч үгүй хоцрох аюултай гэдгийг ажил олгогчид мэддэг.

 

·       

  Өөрийн үнэ цэнийг мэддэг хүнийг. Хүн өөрийгөө үнэлж чадахгүй бол компанидаа байгаа үнэ цэнэ, гадна бусадтай харилцах үнэ цэнээ хүртэл дутуу үнэлэх аюултай. Тиймээс ажил олгогчид өөрсдийн үнэ цэнийг мэддэг хүмүүсийг урт хугацаандаа дагуулж явах, тэднийг илүү амжилтад хүргэх сонирхол их байдаг