Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 09 сар 14

Өнөөдөр аргын тооллын 2018 оны есдүгээр сарын 14. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын дунд цагаагчин тахиа сарын 5. Сугар гараг. Хонгорцог одтой, , нэг цагаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр.

Барилдлага: Түлэх   
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал:  Шороо

Өдрийн наран 6 цаг 28 минутад мандан, 19 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн.

Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх