ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөдөлмөрийн хууль зөрчиж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 02 сар 19 ・ 8

Ийм гомдол төрийн албан хаагчдын зүгээс гарах болов. Цагаан сарын шиний дөрөвнөөс  хойш Засгийн газрын яамд, агентлагууд үйлээ үзэж байгаа бололтой.

Учир нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-аар томилогдсон даруйдаа сар шинийн баяраар хүртэл зарим яам, агентлагийн удирдлагуудыг дуудаж үүрэг чиглэл өгч ажиллуулсан байна.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 2019 оны хоёрдугаар сарын 8-ны баасан гаригт Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүдийг дуудаж, зээлийн төлөлт, чанаргүй зээлийн эзлэх хувь зэргийг яаралтай нэгтгэж, ирэх долоо хоногийн Мягмар гаригт танилцуулахыг үүрэг болгосон. Тэр өдрийг сар шинийн баярын өмнөх Засгийн газрын хуралдаанаас амралтын өдөр болгохоор шийдчихсэн байв.

Гэвч тэр өдрөөс хойшх бүх амралтын өдрөөр ЗТХЯ, Үндэсний хөгжлийн газар, Хөгжлийн банк, ер нь бүх яам агентлагийнхан ЗГХЭГ-ын даргын “тушаал”-аар ажиллах болсон байна.

МАН-ынхан 2016 оны сонгуулиар ялалт байгуулж, эрх мэдэлд хүрснээсээ хойш хоорондоо “зодолдсоор” өнөөдрийг хүрчихээд, тэгж алдсан цаг хугацаагаа нөхөхийн тулд төрийн албан хаагчдыг хөлдөө чирж байна.

Монгол Улс хуультай. Хуулийн дор амьдарч, хуулийн дагуу ажиллах ёстой.

Хөдөлмөрийн тухай хуулийн 70.1-т “…Долоо хоногийн ажлын цаг нь 40 хүртэл байна”, 70.2-т “…Ердийн ажлын өдрийн үргэлжлэл найман хүртэл цаг байна”, , 70.3-т “…Ажлын дараалсан хоёр өдрийн хоорондох тасралтгүй амралт нь 12 цаг ба түүнээс дээш хугацаатай байна” гэж заасан. Мөн 77.1-т “….Бямба, ням гаригт нийтээр амарна” гээд 53.1-т “…Илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно” гэж заасан байдаг.

Эндээс ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж байна гэсэн үг.

Тэгэхээр төрийн албан хаагчдыг илүү цагаар ажиллуулсны цалинг Л.Оюун-Эрдэнэ өөрөө төлөх үү гэдэг асуудал ч босч ирж болох юм.

 

 

Б.Дамдин

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 02 сар 19/

    Цагт нь амжуулж хийгээгүй тул нөхөж хийхээс аргагүй, хийж чадахгүй нь өөрийн хүсэлтээрээ ажлаа өгөө ч. Сэтгүүлч та тухайн үед санаачлага гаргаад ажил хийгээгүй ажилтанг өмөөрөөгүй биздээ. ӨӨрсдөө юм хэлээгүй байхад болиоч

    Хариулах
  • Зочин / 2019 02 сар 19/

    duugai ajlaa hii.chadahgui bol arilaad og.Naad ajliig chine henbugai ch hiij barah l baih!

    Хариулах
  • Зочин / 2019 02 сар 19/

    Toriin Alban haagchid aa gej, sonin humuus shuu, ,,,bas ih zantai,,,

    Хариулах
  • Зочин / 2019 02 сар 19/

    Oyun Erdene darga zuv erch huchtei ehelj baina.Zuv shuu.Buu aldraarai.Ajliin achaalal daah chadvargui.Gonshignood sukhurch unachih geed baigaa nukhduudiig grup-d gargachih.Erch huchtei chadvarlag zaluuchuudaa shalgaruulaad avahad HARIN ch neg Hunii noots baina daa

    Хариулах
  • Зочин / 2019 02 сар 19/

    бичихийн тулд бичжээ

    Хариулах
  • Зочин / 2019 02 сар 19/

    Оюунэрдэнэ зөв ажиллаж эхэлж байна одоо наад гоншигноод байгаа төрийн албан хаагчидынхаа тоог цөөлөх хэрэгтэй татвар төлөгчидийн мөнгөөр хийх ажилгүй зүгээр сууж тэжээлгэж байж юун хөдөлмөрийн хууль одоо нэн яаралтай цомхотгол хий

    1
    Хариулах
  • Зочин / 2019 02 сар 19/

    Зөв төрийн албан хаагчид гэж 1 хүний хийх ажлыг 3-5 хийж байж үхсэний чинь хөдөлмөрийн хууль зөрчих ажилтай байгаагаа их юм гэж бод

    Хариулах
  • Зочин / 2019 02 сар 19/

    Зөв. Төрийн албан хаагч үнэхээр ажлын шаардлага гарвал ажиллах л хэрэгтэй. Ажиллуулаад илүү цагийн мөнгийг тухайн байгууллага нь шийддэг биз дээ. Амрааж болно, мөнгийг нь өгч болно. Дамдин гэдэг хүн хэт туйлширчээ.

    Хариулах