Н.Ариун-Эрдэнэ: Хүүхдийн суурь хүмүүжилд дараах дөрвөн зүйл чухал нөлөөтэй

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 03 сар 06

Жирэмсэн эх бяцхан үрээ гэдсэндээ тээх үеэс эхлээд бие хүн болох хүртэл хүүхдээ хэрхэн зөв хүмүүжүүлэх талаар Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төвийн Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйч Н.Ариун-Эрдэнэтэй ярилцлаа.

-Жирэмсэн эх хүүхдээ тээж байхдаа уурлаж бухимдах, гуниж гутрах зэрэг сэтгэл зүйн хямрал нь хүүхдийн ирээдүйн зан төлөвт хэрхэн нөлөөлдөг вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Ээж хүүхдээ гэдсэндээ тээж байх явцдаа маш их стресс, уур бухимдалтай, айдас түгшүүр, хямралтай байвал ээжийн сэтгэл зүйгээр дамжин урагт сөрөг нөлөө үзүүлдэг. Хүүхэд төрөхдөө ээж тээж байх үеийн сэтгэл зүйн байдлыг хуулбарлаж төрөх магадлал өндөр. Үүнээс болоод хүүхэд байнга уйлах, цочиж сэрэх, тэврүүлэх гэх, хөхөө хөхөж байхдаа тайван байх, ээж холдохоор уйлж болно.

Хүүхдийн хамгийн анхны суурь хүмүүжлийг ээж гэдсэндээ олгох боломжтой. 0-6 насанд хүүхдийн суурь хүмүүжил төлөвшдөг. Хэрвээ хүүхэд эхийн гэдсэнд байхдаа ямар нэг зовлон шаналлыг мэдэрсэн байвал ирээдүйд сөрөг зүйл хийх магадлалтай.

Хүүхдийн бага насанд ээж, аавын хайр халамж, нойр хоол, дадал хэвшил, сэтгэлийн хат зэргийг зөв олгож чадвал хүүхдийн суурь хүмүүжил нь зөв тавигдана. Ингэснээр тухайн хүүхэд өсвөр насанд зонхилон тохиолдох хямралыг ээж, аавынхаа хамтаар амжилттай давж, бие хүн болдог. Хүүхдийн суурь хүмүүжлийн аль нэг хэрэгцээ нь хангагдахгүй байвал хүүхэд түүнийгээ өсвөр насандаа илэрхийлдэг. Тухайлбал, зарим хүүхэд бусдад уруу татагдах эсвэл дуугүй байх, бүрэг ичимтгий болох, хэрэг төвөгт орооцолдох нь амархан болох, өөртөө итгэлгүй болох зэрэг олон асуудал өсвөр насанд гарч ирнэ. Хүүхдийн бага насанд л зөв хүмүүжлийг олгож чадвал хүүхдийнхээ ирээдүйд айх зүйл байхгүй.

-Хүүхдийн бага насанд ээж, аавын хайр халамж, нойр хоол, дадал хэвшил, сэтгэлийн хат зэргийг зөв олгож чадвал хүүхдийн суурь хүмүүжил нь зөв тавигдана гэлээ. Тэгвэл эдгээрийг хүүхэддээ яаж зөв олгох юм бэ?

-Сэтгэлийн хат нь ээж, аавын хайрыг хангалттай мэдэрсэн хүүхдэд л бий болдог. Үүний тулд ээж, аав хүүхэдтэйгээ хамт тоглодог, ярилцдаг, сонсдог, цаг гаргадаг байх ёстой. Сэтгэлийн хат нь тухайн хүүхэд амьдралыг туулахад эсвэл бэрхшээлтэй зүйл тулгарахад эрүүлээр сэтгэж, амжилттай даван туулах зөв гарцыг суулгадаг. Амархан шантардаг, өөртөө итгэлгүй сул дорой, бусдын үгийг дагамтгай хүүхэд сэтгэлийн хатгүй байдаг. Харин ээж ааваасаа хангалттай хайр мэдэрсэн хүүхэд тоглоомонд донтохгүй, ээж, аавтайгаа зөв харилцдаг, бэрхшээл тулгарахад зөв шийдвэрийг гаргаж чаддаг.

-Тэгэхээр эцэг, эхчүүд хүүхдэдээ хайр халамжаа хангалттай мэдрүүлж өсгөх  нь чухал юм байна. Тэгвэл эцэг, эхчүүд тэрхүү хайр, халамжаа ямар байдлаар илэрхийлбэл хүүхэд хангалтай мэдрэмж авдаг юм бэ. Манай эцэг, эхчүүд хайр нь дотроо хална гаднаа гэдэг байдлаар хүүхэдтэйгээ харьцдаг байхыг үгүйсгэхгүй?

-Эцэг, эхчүүд өөрсдөө ямар хүмүүжлээр хүмүүжсэн тэр хүмүүжлээрээ хүүхдээ хүмүүжүүлэх гэдэг. Уламжлалт хүмүүжил буюу ээж, аавдаа загнуулж, заримдаа алганы амт үзэж болоод л ирсэн гэх нь бий. Энэ бол тухайн нийгэмдээ тохирч байсан хүмүүжлийн арга барил юм. Учир нь одоогийн хүүхдүүд аавдаа зодуулбал, аав надад хайргүй юм байна гэж ойлгочихдог. Иймээс загнаж, зандардаг хүмүүжлийн арга барил хоцрогдсон. Харин эцэг, эхчүүд хүүхдэдээ хайраа илэрхийлэхийн тулд нас насанд нь тохирсон онцлогуудыг мэддэг баймаар байгаа юм. Бага насны хүүхдэд ээж, ааваасаа хайр халамжийг авч л байвал сайхан байдаг. Тэд ээж аавтайгаа л тоглож, ярилцаж, хамт цагийг өнгөрүүлж байвал аз жаргалтай байдаг.

Өсвөр насанд хүүхэд би гэсэн үзэл баримтлалтай болж эхэлнэ. Шийдвэрийг өөрөө гаргахыг хичээнэ. Ээж, аавын оронд найз нөхдийн байр суурь өндөр байр эзэлнэ. Өөрийгөө том хүн болсонд тооцож, одоо би шийдвэр гаргах ёстой гэдэг байр суурьтай болдог. Энэ насанд хүүхдэдээ тохируулж харьцвал асуудал бага байна. Хүүхдийнхээ санал бодлыг сонсож, шийдвэрийг өөрөөр нь гаргуулах нь зүйтэй. Гэтэл ээж, аавууд хүүхдээ бага насанд нь том хүн шиг харьцчихаад өсвөр насанд нь жоохон хүүхэд шиг харьцдаг нь гол алдаа болдог. Мөн эцэг, эхчүүд өсвөр насны хүүхдийг дарангуйлж, тушаасан, тулгасан, захирсан байдлаар харьцдаг. Үүний оронд хүүхдээ хүндэлсэн, түүний санаа бодлыг түлхүү сонсдог, чиглүүлдэг харилцааг голчилбол асуудал бага гарна. Үүнээс гадна эцэг, эхчүүд биелүүлээгүй мөрөөдөл, хүрээгүй амжилтаа хүүхдэдээ тулгах нь байдаг. Боловсролтой л болчихвол миний хүүхэд өөрийгөө аваад явчихна гэдэг байр суурьтай байна. Боловсролтой хэрнээ хүнийг ойлгодоггүй, хайрладаггүй, сонсдоггүй, хүндэлдэггүй хүүхэд хэчнээн боловсролтой байлаа ч нийгэмд байр сууриа олж чадахгүй. Ингээд ирэхээр амьдралд сэтгэл хангалуун бус болж, буруу зуршилтай болж эхэлнэ. Тэгэхээр хүүхдийн хүсэл бодол, мэдрэмжүүдийг нь аав, ээжүүд илүү их хүндэтгэдэг баймаар байна.

-Заримдаа гэр бүлд аав нь хүүхдээ зэмлэхэд ээж нь өмөөрдөг тохиолдол байдаг.

 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх