“Хөх сувд”-ыг жуулчид тоосон ч үйлчилгээ нь ГОЛОГДЛОО

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 03 сар 06 ・ 2

Сүүлийн үед дэлхийн аялал жуулчлалын урсгал Ази, номхон далайн орнууд руу чиглэж байгаа. Энэ нь бидэнд таатай мэдээлэл мөн боловч аялал жуулчлалын салбартаа хөтөлгөө морьгүй Монголын хувьд аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэж буй үйлдэл харагдсаар ирсэн. Бусад улс орнууд зуны болоод өвлийн аялал жуулчлалыг хослуулан мөнгөн урсгалыг татдаг. Харин манай улсын өвлийн аялал жуулчлалын хөгжил хөл дээрээ тогтож чадахгүй нялх хүүхэдтэй адилхан эмзэгхэн, олох орлого тун бага хэвээр олон жилийг үдлээ.

 

Өнгөрсөн оны байдлаар 542 мянган жуулчин Монголд ирж, 400 гаруй сая долларыг бид тэднээс авч үлджээ. Нийт ирсэн жуулчид болоод олсон орлогын хэдэн хувь нь өвлийн аялал жуулчлалаас төвлөрсөн бэ гэдгийг тооцож өгөх албаны эх сурвалж, дүн шинжилгээ хийн, түүнд эмзэглэж буй удирдлага энд байна гээд хэлчих ч зүйл байна.

 

Танаас, надаас Монголын өвлийн аялал жуулчлалын наадам, томоохон брэнд болсон бүтээгдэхүүнийг нэрлээч гэвэл эхлээд “Хөх сувд” мөсний баяр, араас нь  “Бүргэдийн баяр”, “Тэмээний баяр”... Товчхондоо бол ингээд л болчих байх. Бид өөрсдөө өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ ядаж гарын таван хуруутай тэнцэх хэмжээнд нэрлэж чадахгүй байна.  Энэ бол бодит үнэн, ямар унхиагүйгээр эдийн засгаа уул уурхайд даатгасны нотолгоо. Уг нь цаг үеэ мэдэрсэн, жаахан сэтгэл бас зөв дэмжлэгийг аялал жуулчлалын салбарт ажиллаж буй иргэд, аж ахуйн нэгжид өгчихвөл богино хугацаанд хөгжих нөөц боломж нь бидэнд бий гэдгийг салбарынхан ам нэгтэй хэлдэг.

Ингээд өнөөдөртөө Монголын өвлийн аялал жуулчлалын нэрийн хуудас болоод буй “Хөх сувд” Хөвсгөл нуурын мөсний баярын сурвалжилсан тэмдэглэлийг одоо та  бүхэнд хүргэе. 

 

“МӨСНИЙ БАЯР”-ЫГ МӨЛГӨР БАЯР БОЛГОМООРГҮЙ БАЙНА

Хорин жилийн хугацаанд ганцхан удаа завсарлаж байсан мөсний баярыг зорин очиж, үзэж сонирхогчдын тоо нэмэгдсээр өнөөдрийг хүрчээ. Хоёрхон жилийн өмнө 10 мянган аялагч “Хөх сувд”-ыг зорьдог байсан бол өдгөө 27 мянга болж нэмэгджээ. БНСУ, Япон, ОХУ, Америк, Хятад, Австрали, Вьетнам гэхчилэн 10 гаруй орны 800 гаруй жуулчин мөсний баярыг зорьж ирсэн байв. Энэ тоо бол өнгөрсөн жилүүдээс өссөн үзүүлэлт. Ингэж мөсний баярыг шимтэгсдийн тоо өссөн шигээ аялагчдын нүд чихийг баясгах үзвэр, үйлчилгээ, зохион байгуулалт дээшилсэн үү гэвэл харамсалтай нь ҮГҮЙ.   

Аялагчдын мөсний баярт оролцсондоо сэтгэл хангалуун үлдэх гол үзвэр нь мөсөн урлал байдаг. Далай ээжийн тунгалаг мөсөөр хийсэн урлалууд тус 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • хөвсгөл / 2019 03 сар 06/

    Хир чадлаараа л зохион байгуулсан байсан.гоё л байсан. Зээлийн хүү өндөр . үнэнээрээ яваа бизнесч нар хийх гэсэн юмаа хийж чадахгүй л байна...бүх юм олигархуудын гарт... хөгжил рүү тэмүүлэх байтугай л байх юм ..

    Хариулах
  • Бат / 2019 03 сар 06/

    Хүнд үнэн санаасаа үйлчлэх гэдэг соелд суралц тэр үед л жуулчлал хөгжнөө бид аялал жуулчлал гэж яриад 10 жил болоо бусад орнууд 100 жил болж байгаа

    Хариулах