Дэлхийн нойрны өдрөөр "Монгол улс нойрны төвтэй боллоо"

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 03 сар 15

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь Монголдоо анх удаа Улсын эмнэлгүүдийн хэмжээнд "Нойрны төв"-ийг байгуулж байгаа бөгөөд нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо.

Манай улсын хувьд нойрны асуудалтай, нойрны эмгэгээс болж шаналж буй олон иргэд байдаг ч улсын хэмжээнд энэ талаар нарийн судалсан судалгаа байдаггүйгээс гадна тодорхой хийгддэг эмчилгээ ч ховор байдаг байна. Тэгвэл “Нойрны төв” нээгдсэнээр дээрх төрлийн асуудалтай болон хурхирдаг хүмүүс хандаж болох юм. Сонирхуулахад, өнөөдөр Дэлхийн нойрны өдөр тохиож байна. Дэлхийн нойрны өдрийг (World Sleep Day) анх удаагаа 2008 оны гуравдугаар сарын 14-нд тэмдэглэсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санаачлагаар тэр оноос хойш гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн баасан гарагт тэмдэглэж ирэв. Нойр бол организмын оршин тогтнох онцгой хэлбэр юм. Зөв нойр нь өдрийн идэвхээр зарцуулсан хүчийг сэлбэж өгдөг.Хүн дундажаар өөрийн амьдралын гуравны нэгийг унтахад зориулдаг. Тогтмол нойр алдах нь эрүүл мэндэд хортой.Насанд хүрсэн хүний өдөрт 7-8 цаг, хүүхэд 10 цагаас унтах ёстой.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх