Багш нь сурагчийнхаа элгийг бяцартал зодоогүй гэв

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 03 сар 15 ・ 2

 

Элэгээ бяцартал багшдаа зодуулсан хэрэг гарсан талаар өнөөдөр сошиалд тархсан. Хэнтий аймгийн Бор-Өндөр цогцолбор сургуулийн арваннэгдүгээр ангийн сурагч Б.Бат-Эрдэнэ ГССҮТ-д элэг бяцарсан оноштойгоор хагалгаанд оржээ.

Сурагчийн ар гэрийнхэн түүнийг ангийн багшдаа зодуулсан учраас элэг нь бяцарсан гэж мэдэгдсэн байна. Тодруулбал хүүгийн эгч нь “Хичээлээс хоцорсон гэж дүүг маань зодсон. Ингэхдээ эхлээд толгой руу нь цохисон бөгөөд гараараа хамгаалангуут гарыг нь өргүүлж байгаад элэгдсэн” хэмээн ярьжээ. 

Тэгвэл Бор-Өндөр цогцолбор сургуулийн захирал М.Дүгэрсүрэн "Ангийн багш нь нэг цохьсон гэсэн. Гэхдээ тэгж айхтар нөлөөлтөл цохьсон эсэхийг хууль, хяналтын байгууллага л тодруулах байх даа. Н… багш жижигхэн биетэй эмэгтэй хүн шүү дээ. Тэгж нөлөөлтөл цохьсон эсэхийг мэдэхгүй байна. Сурагч хүү болохоор “Манай багш буруугүй” гэсэн байна лээ. Багш нь хотод очоод сурагчийн ар гэрийнхэнтэй уулзсан. Хүүгээ сахиж байгаа аав нь багшид хэлэхдээ “Манай ах дүү нар энэ мэдээллийг анх сошиалд тавьчихсан байна” гэж хэлсэн байна" гэх хэлсэн гэсэн гэв. 

Болсон үйл явдлын талаар тухайн сурагчид гар хүрсэн гэх багшаас тодруулахад, "Би зөвхөн цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгнө" гэлээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 03 сар 15/

    bagsh hezee ch huuheded gar hurch bolohgui ; yamar aimaar zodoonch bagsh ve emchigeenii tolboriig ni toloorei

    Хариулах
  • Ene ylsad chaasaa zam mer geech yum bna uu?...gej haragdaj bna daa!!! / 2019 03 сар 15/

    Mongolchyyd aa!!!eedtei yum ynsihaar chihend sonsoglontoi yum alga daa?Mongolchyyd mini yryydaj doroitoj baigaagiin sinj biz dee!harahaas l hynii yhel,hychin hylgai har tamhi,sogtyy jolooch naraar dyyren,deedsyyd ni abilgal heel hahyyl,menge ygaalt geed daanch haramsamaar yum bolj baina!ingeed amidr

    Хариулах