Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2019 03 сар 22
・ 2

2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 11 цагт БЗД-ийн 13 хороонд “Офицер захын хажууд нэг жоохон хүүхэд машин доогуур хэвтэж байна” гэсэн дуудлага мэдээллийг тухайн хорооны байрны манаач иргэн цагдаагийн байгууллагад өгчээ.
Уг дуудлагын дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн шалгахад эрэгтэй 6 настай “А” гэрийнхээ 3 давхарын цонхоор унаж осгож нас барсан байж болзошгүй нөхцөл байдлыг тогтоогоод шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч М.Мөнхшүр хэллээ.
Эл хэрэг үед хүүгийн эгч нь өглөө хичээлдээ явахдаа дүүгээ гэрт нь цоожлоод явсан байна. Тухайн өдөр эмээ нь ээлжийн ажлаасаа бууж ирээгүй аж. Нас барсан хүү хувийн цэцэрлэгт хүмүүждэг байжээ.
Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь ганцааранг нь цоожилж үлдээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.