KFC-ийн карритай бургер идээд хордлого болжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 03 сар 22

Уржигдар орой 19:00 цагийн орчин Халдвартын автобусны буудалд байрлах KFC-ээр үйлчлүүлсэн гэр бүлийн хоёр хүний нэг нь 23:00 цагийн орчим бөөлжиж, суулгаж эхэлсэн байна. Улмаар түргэн дуудсан ч дуудлага их байгаа болохоор дүүгээрээ ХӨСҮТ-д хүргүүлж одоо эмчилгээ хийлгэж байгаа юм.
Бид тус иргэнээс болсон явдлын талаар тодруулахад: Одоо болтол хоол идэж чадахгүй хэвээрээ байгаа. Хордого тайлах эмчилгээ хийлгэж байна. Миний хувьд 5 сартай жирэмсэн дүүтэйгээ хамт уржигдар орой Намъянжү KFC салбарт идсэн. Бид карритай бургер, шарсан төмс, ундааг 22500 төгрөгөөр авсан баримт нь надад байна. Утас нь салгаатай байгаа болохоор жирэмсэн дүүтэйгээ холбогдож чадахгүй байна. Бас бие нь хямарсан гэсэн. Тухайн өдөр идсэн тахианы үлдэгдэл одоо ч гэрт байгаа. Энд /ХӨСҮТ/ энэ сарын 18-ны өдөр хордлого болсон хүүг хамт хэвтэж байгаа. Тэдний шинжилгээний хариу өнөдөөр 13 цагт гарна” гэв.
Бид энэ хэргийн талаар албан эх сурвалжуудаас тодруулан эргэж мэдээлсээр байх болно.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх