Залууст зориулсан "Афоризм"

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 03 сар 25

Хүн бүрт л унших дуртай ном, үзэх дуртай кино, сонсох дуртай дуу, идэх дуртай хоол гээд тоочоод байвал дуусахгүй байх. Харин энэ хуудас бол миний унших дуртай зүйлсийн нэгээхэн хэсэг байгаа юм. Афоризм гэдэг үгний цаад утга санааг би өөрөө сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ миний ойлгож байгаагаар бол эрдэмтэн, философич, суутан хүмүүс, за мөн та бүхний хэлсэн үнэн үг, ишлэлийг л "афоризм" гэдэг юм байхдаа гэж ойлгоод байна. Та ч бас уншаад үзээрэй нээрээ л үнэн шүү гэсэн бодол төрнө!!!

 

-Ухаантай хариулт авахын тулд ухаантай асууж сур. Гёте

-Тэнэг хүн өөрийн биер туулж ухаардаг

Ухаантай хүн бусдын алдаанаас суралцаж ухаардаг

-Зоосон дээр тулсан нөхөрлөл хэврэг

Зовлон дээр байгуулсан жаргал бат Ялагдал бол чухал биш

-Ялагдчихаад сэргээд босох нь чухал. Цаг хугацаа бол ухаан сууж ,улам боловсронгуй болохын тулд бидэнд өгсөн үнэт бэлэг аж. Томас Манн

-Таны нууц задарсан аваас та өөрөө л буруутан Өөрийнхөө цээжинд цоожилж чадаагүй үгээ Өрөөлийн аманд тогтоно гэж эндүүрсэний гай

-Уур инээд 2 өдөртөө хосолж байвал

Учрал хагацал 2 жилдээ дүйж байвал

-Өсөх уруудах 2 дүндээ дүн байвал

Өөрийгөө та жаргалтайд тооцож яв

-Жаргал цэнгэлийн замд хүн чанараа гээлгүй

Зовлон гунигийн далайд хөл алдан живэлгүй

Магтаал зэмлэл хоёрыг зэрэг даадаг болвол "Би" хүн болжээ гэж чи өөртөө итгэ

-Хийх хүн арга хайдаг

Хийхгүй хүн шалтаг хайдаг

-Мэдлэг хүнийг эргэлзэхээс, сайн үйлс нь шаналалаас, шийдвэртэй байх нь айдсаас хамгаалдаг. Күнз

-Туршлага гэдэг тун хатуу багш. Тэр эхэлж шалгалтаа аваад дараа нь хичээлээ ордог. Vernon Law

-Бусадтай нээлттэй бай, гэвч өөрийнхөө үнэ цэнийг бүү алд

-Өдөр бүр хэдэн мөчийг ганцаараа өнгөрөөж бай 

-Эцэг эхээ хайрлах нь бүхий л сайн сайхны үндэс - Цицерон

-Баяссан бүгд тусыг эрнэ

-Гомдсон бүгд хорыг эрнэ Говийн ноён хутагт Д.Равжаа

-Их баяр баясгалан гагцхүү их хөдөлмөр зүтгэлээр олдоно.  Гёте

-Гэгээрч боловсорсон ард түмний жинхэнэ эр зориг эх орныхоо тусын тулд амиа өргөхөд бэлэн байхад оршдог. -Г.Гегель

-Хаана үнэн шударгыг хавчиж хяхаж байна, тэр бүхэнд үнэнийг хамгаал. - Р.Эмерсон

-Туйлын зорилго гэгч зам заагч од мөн. Тийм одгүй бол барьсан чиггүй, тийм чиггүй бол амьдралгүй. Л.Н.Толстой

 

 

 

http://tamir-sw.blogspot.com  Зүгээр л...Афоризмын хэсгээс авав.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх