Халимгын Ерөнхийлөгч Бату Хасиков. Зодоончоос Ерөнхийлөгч хүртэл

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 03 сар 26

 

 

Хойд хөршийн Ерөнхийлөгч В.Путины ээлжит халаа сэлгээний явцад Хармигийн ч удирдлага солигджээ. Энэ сарын 20-нд Халимагийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр спортын ертөнцөд Бату Хаан нэрээр алдаршсан кикбоксын дэлхийн аварга Бату Хасиков томилогджээ. Тулааны спортын дугуйлангаас Ерөнхийлөгчийн суудал хүртэл Бату Хасиков ямар замнал туулсан юм бол.

 “Тулааны урлаг спорт биш”

 

Ирээдүйн дэхийн аварга 1980 онд  Москвад төржээ. Гэхдээ Хасиковын гэр бүл 1991 онд Халимгийн Лагань хотод ирж суурьшсан байна. Тиймээс Бат  Халимаг нутгийг өөрийн бага эх орон хэмээдэг аж. Батыг эцэг эх нь жүжигчин болно гэж бодон ардын бүжгийн дугуйланд өгсөн ч хүү 11 настай байхдаа каратэгээр хичээллэх болжээ. “Тулааны урлаг бол миний хувьд сдорт биш. Энэ бол амьдралын хэв маяг. Өөрийгөө нээх нэг арга юм. Тиймээс  ойр дотныхон маань намайг дайчин гэж нэрлэдэгт гайхах хэрэггүй байх” гэж Халимгийн тэргүүн 2014 онд ярьж байжээ. 1977 онд Бат  Москваг эргэн зорьжээ.  Тэрээр каратэгийн ур чадвараа улам төгөлдөржүүлэн хэд хэдэн нэр хүндтэй тэмцээнд ялсан ч энэ нь түүнд хангалтгүй байлаа.  Тэрээр байлдааны самбо, тай бокс,цэргийн гардан тулаан, жиу-житсу гээд өөр олон тулааны спортод хүч үзжээ. Эл эрэл хайгуул түүнийг кикбоксод авчирсан бөгөөд цаашдынх нь амьдралыг тодорхойлсон сонголт болсон байна. 2005 оноос эхлэн Бат Хасиков бүтэн контакттай тэмцээнд илүү ач холбогдол өгөх болжээ.

Энэ нь тунд маш богино хугацаанд том амжилт авчирсан аж. Ердөө таван жилийн дотор тэрээр Ази тивийн аварга, ОХУ-ын  аварга гурван удаа болж амжсан байна. Бат хөнгөн жингийн дэлхийн аваргын бүсийг ISKA,WKA, WAKO-Pro гээд  кикбоксын  хэд хэдэн тэргүүлэгч байгууллагын хувилбараар авчээ. Дэвжээнд Хасиков үнэхээр тамирчин гэхээсээ дайчин гэмээр харагддаг байжээ. Түүний дээд зэргээр төвлөрч чаддаг чанар, бараг итгэл эвдмээр тайван байдал өрсөлдөгчөөсөө илүүрхэхэд хүргэдэг аж.  Түүний лоу-кик (хөл рүү өшиглөх) мэхэнд тогтож үлдэх хүн бараг үгүй аж. Ийнхүү Бат Хасиков Орос орны тулааны спортын нүүр царай болсон байна. Хэдий олон бай шагналын эзэн болсон түүний нэр  дүрэмгүй зодооны  од Оросын тулаач Федор Емельяненкогийнхтай адил дурдагддаггүй байлаа. Үүний нэг шалтгааны нь Бат ихэнх тулаанаа Орост хийсэн явдал байв. Тэрээр тамирчны карьерынхаа туршид ердөө хоёрхон удаа гадаад руу гарчээ. Нэг удаа Болгарт нөгөө нь Чехэд. Тамирчин Японд болдог К-1 Мах тэмцээний дэвжээнд гарах маш сонирхолтой байжээ. “Харамсалтай нь намайг ивээн тэгэх байгууллага олдоогүй, дээрээс нь надад менежер бахгүй, би өөрөө холбоо сүлбээ, танил тал муу байлаа” гэж Хасиков дурссан байдаг. Японы байгууллагын удирдлагуудтай бие даан холбогдох гэсэн оролдлого нь бүтэлгүйтэхэд Бат Оросын тулааны спортыг өөрчлөх ёстой юм байна гэдгийг ойлгожээ. Ингээд тэрээр хэсэг нөхдийн хамт  Fight Nights Global байгууллагыг үүсгэн байгуулсан байна. 

 

Тамирчны хувьд гаргасан миний золиос”

Fight Nights Global 2010 онд байгуулагджээ. Хасиков байгууллагын гол хүмүүсийн нэг байсан ч тэрээр тулалдахаа орхисонгүй. Тэрбээр байгууллагаа нэр хүндийг Оростоо төдийгүй олон улсад  таниулахын тулд тулалддаг байв. Кокбоксын од Хасиковын нэрээр  Fight Nights Global бэхжиж байлаа. “Би зарчмын хувьд Fight Nights Global-с өөр тэмцээнд оролцдоггүй байв. Эх орныхоо тулааны спортод би ингэж л хувь нэмэр оруулж чадах байлаа” хэмээн тамирчин тэмдэглэжээ. Одоо түүний үүсгэн байгуулсан Fight Nights Global (FNG) ОХУ-ын тулаан спортын хамгийн нэр хүндтэй байгууллагын нэг болжээ.

Тус байгууллагын ивээл дор  Федор Емельяненко, Фабио Мальдонадо, Никита Крылов гээд тулааны спортын мега одууд тулалджээ. Саяхан UFC-ийн удирдлага FNG-ийн хэд хэдэн тамирчидтай гэрээ байгуулсан бөгөөд энэ нь Бат Хасиковын Орост тулааны спортыг хөгжүүлэх гэсэн хүсэл зорилго биелжээ хэмээн үзэж болох аж.  Хасиков спортоо 34 насандаа орхисон байна.

“Спортлог улс орны төлөө”

Түүний намтрыг  “өмнө нь” “дараа нь” гэж хуваахын аргагүй юм.   Спортынхоо хажуугаар Хасиков бизнест хүч үзэж, нийгмийн ажилд идэвхийлэн, тэр байтугай кинонд хүртэл тоглож амждаг байлаа. 

 

Үргэлжлэлийн эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх