Бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 4 удаагийн аварга Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат Г.Угалзцэцэгийг Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2018 оны арванхоёрдугаар сарын 28-нд "Монгол улсын гавьяат тамирчин" цол тэмдгээр шагнасан билээ.

Тэрбээр энэ сарын 23-ны өдөр “Монгол Улсын Гавьяат Тамирчин” цол хүртсэний хүндэтгэлийн цайллагаа хийсэн юм. Тус цайллагын үеэр МУГТ Г.Угалзцэцэгийн амжилтыг үнэлэн МЗХ-оос “Амжилтын Хүрэл Од” одон медалиар шагнаж урамшуулав.

ОУХМ, МУГТ Г.Угалзцэцэг WBPF холбооны 10 дахь удаагийн ДАШТ-нээс хос алтан медаль хүртсэн амжилт үзүүлж Монголчуудынхаа бахархалыг төрүүлээд авсан. Мөн тэрбээр 2016 онд Тайландын Бангкок хотноо болсон бодибилдинг, фитнессийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн атлетик ангилалд оролцож манай тамирчин, алтан медаль хүртэж байсан. Түүнчлэн 2017 онд БНСУ-ын Сөүл хотноо болсон Ази тивийн бодибилдингийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж дэлхийн хошой аварга болж байсан билээ. Ингээд түүний "Гавьяат цолны найр"-ны гэрэл зургаас онцлон хүргэе.

О.Ариун