Я.МӨНГӨНЦЭЦЭГ: ЦАГДАА НАР БҮГДИЙНХ НЬ НҮДИЙГ ТАГЛАЖ БАЙГААД БУСАРМАГ ХҮЧИРХИЙЛЛЭЭ ЭХЛҮҮЛСЭН

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 04 сар 03 ・ 7

"Гэр хороолол" хөдөлгөөнөөс өнгөрөгч баасан гаригт Сүхбаатарын талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлж, хашааны газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг шаардаж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан билээ. Тэд гэр хороолол руу дэд бүтэц татаж, иргэдийг хашаандаа хаус хороолол барихад нь төрөөс дэмжлэг үзүүлж, үүнд чиглэсэн бодлого гаргах ёстой гэж үзэж байгаа юм. Тэдний жагсаал суултаар үргэлжилж, Сүхбаатарын талбайд майхнаа бариад нэг хонов. Гэвч тэднийг өнгөрсөн бямба гаригийн шөнө цагдаа нар хүч хэрэглэн тараажээ. Энэ талаар “Гэр хорооллын хөдөлгөөн”ий гүйцэтгэх захирал Я.Мөнгөнцэцэгтэй ярилцлаа.


-Та бүхний жагсаалыг цагдаа нар хүч хэрэглэн тараажээ. Тэр үед болсон үйл явдлын тухай ярихгүй юу?

-Гэр хороолол хөдөлгөөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд жагсаал цуглаан хийж байна. Энэ хугацаанд хотын захиргаанд удаа дараа шаардлага өгсөн боловч хариу ирж байгаагүй. Энэ удаад мөн л шаардлагынхаа хариуг нэхэж, сайхан амьдрахыг хүсч байгаагаа хэлээд төв талбайд жагссан. Албан ёсоор бүртгүүлсэн жагсаал. Гэр хорооллынхон амьдралаа яриад л цугласан. Гэвч нэг ч дарга тоож хараагүй. Тиймээс бид жагсаалаа улс төрийн суултаар үргэлжлүүлэхээр шийдэж, улаан майхнаа барих гэсэн. Гэтэл цагдаа нар бариулаагүй. Хүч хэрэглэж, булааж авсан. Цуглаанд ирсэн иргэд тэмцэж байж үлдсэн майхнаа бариад суултаа үргэлжлүүлсэн. Ингээд бид Сүхбаатарын талбайд тэр шөнөө хоносон. Жагсаал хийх бүртгэлтэй хугацаа дууссаныг цагдаа нар үргэлж сануулж дарамталж байлаа. Бид хотын удирдлагуудыг гарч ирж уулзтал суултаа буулгахгүй гэдэг байр суурьтай байсан юм.

-Бүртгэлтэй хугацаа дууссан байхад суултаа үргэлжлүүлсээр байсан гэсэн үг үү?

-Өнгөрсөн өвөл эрх мэдэл булаалдсан УИХ-ын гишүүд Сүхбаатарын талбайд 40 гэр барьж, М.Энхболдыг огцруулахыг шаардаж жагссан. Ерөнхий сайд нь зарлигдаад гэрүүдийг нь гэрэл цахилгаанаар хангаж байлаа. Тэд бараг сар орчим Сүхбаатарын талбайд амьдарсан. Гэтэл гэр хорооллын иргэд аравхан майхан бариад суух гэхээр хууль яриад, зөвшөөрөл нэхээд дарамтлаад байдаг нь ямар шударга ёс вэ. Монголын хууль гуйлгачин ч бай, дарга ч бай алинд нь ч тэгш үйлчлэх ёстой биз дээ.

Үнэхээр хууль нь хууль байсан юм бол Их хурлын гишүүдийг гэр бариулахгүй байх нь яасан юм бэ гэдэг асуудлыг тавьсан. Мөн бид хотын дарга С.Амарсайханыг гарч ирж бидэнтэй уулзаж, юу хүсч, юу шаардаад байгааг минь сонсох хүртэл явахгүй гэдгээ л хэлсэн. Гэвч тэр үл ойшоосон. Гэр хорооллынхныг үнэхээр дорд үзсэн.

-Яаж?

-Суулт үргэлжилсэн хоёр дахь өдрийн орой 21:00 цагийн үед хотын Засаг дарга С.Амарсайхан гэр хорооллынхны суултыг албадан тараах тухай захирамж гаргасан. Түүний захирамжийг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал гэдэг коммунист нөхөр танилцуулах гэж ирсэн. Ингэхдээ тэр “Энэ бол хотын даргын захирамж, та нар зөвхөн сонсох үүрэгтэй. Албадан тараах явцад хэн нэгний амь нас, эд хөрөнгө үрэгдвэл хариуцлагыг нь та нар өөрсдөө хүлээнэ шүү” гэж заналхийлсэн. Сайхан амьдрахыг хүсч шаардаж яваа гэр хорооллынхон цагдаа нарын гарт үрэгдвэл хохь нь шүү гэж хэлснээс өөрцгүй биз дээ. Нөгөө талаар цагдаа нарт гэр хорооллынхныг алсан ч болно гэж үүрэгдэж байгаа юм уу. Иргэдээ сонсч, гэр хорооллоор явж, айл бүрээр орж уулзаж, амьдрал ахуйтай нь танилцаад ямар бодлого шийдвэр хэрэгтэй байна гээд явж байх ёстой хотын Засаг дарга ийм увайгүй дарангуйлагчийн дүрээр иргэдээ заналхийлээд явж байна гээд бод доо. Тэгэхээр яаж гэр хороолол ядуурлаас гарах юм. Яаж дахин төлөвлөлт үргэлжлэх юм бэ.

-Дараа нь юу болсон бэ?

-Бямба гаригийн үдшийн 23:00 цагийн үед хотын дарга С.Амарсайханы захирамжийн дагуу цагдаа нар хүч хэрэглэж албадан тараах ажиллагаа эхэлсэн

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 04 сар 04/

    Хэдэн халтар цаасаар жагсагчид, АН-ын хийж байгаа ажил,,,Үнэхээр гэр хорооллын дахин төлөвлөлт ярих гэж байгаа бол эхлээд Батүүлээс хариуцлага нэхэх ёстой л доо,

    Хариулах
  • бодлын хулгайч / 2019 04 сар 04/

    БАТ-ҮҮЛИЙН БУУНЫ НОХОЙ. ҮҮЛ НЭГ ЮМНААС ҮХТЛЭЭ АЙЖ БАЙГАА ДАА. ТЭГЭЭД Л ШОУГАА ЭХЛҮҮЛЛЭЭ. НОВШИЙН ҮҮЛ НҮҮГЭЭСЭЙ, ЗАЙЛААСАЙ

    Хариулах
  • Зочин / 2019 04 сар 03/

    ЭНЭ ЦУГЛААН АН НАМЫНХНЫ ШОУ БИЗДЭЭ БОЛИО БОЛЬ ИЖИЛСЭН БАЙХЫГ БОДВОЛ САЙН ЗОХИОН БАЙГУУЛСАН БАЙХ ШИВ АЯА ЯА АА ЯАСАН ИХ МӨНГӨТЭЙ БАЙХ ШИВ

    Хариулах
  • Зочин / 2019 04 сар 03/

    ЭНЭ ЦУГЛААН АН НАМЫНХНЫ ШОУ БИЗДЭЭ БОЛИО БОЛЬ ИЖИЛСЭН БАЙХЫГ БОДВОЛ САЙН ЗОХИОН БАЙГУУЛСАН БАЙХ ШИВ АЯА ЯА АА ЯАСАН ИХ МӨНГӨТЭЙ БАЙХ ШИВ

    Хариулах
  • Зочин / 2019 04 сар 03/

    ЭНЭ ЦУГЛААН АН НАМЫНХНЫ ШОУ БИЗДЭЭ БОЛИО БОЛЬ ИЖИЛСЭН БАЙХЫГ БОДВОЛ САЙН ЗОХИОН БАЙГУУЛСАН БАЙХ ШИВ АЯА ЯА АА ЯАСАН ИХ МӨНГӨТЭЙ БАЙХ ШИВ

    Хариулах
  • Зочин / 2019 04 сар 03/

    ЭНЭ ЦУГЛААН АН НАМЫНХНЫ ШОУ БИЗДЭЭ БОЛИО БОЛЬ ИЖИЛСЭН БАЙХЫГ БОДВОЛ САЙН ЗОХИОН БАЙГУУЛСАН БАЙХ ШИВ АЯА ЯА АА ЯАСАН ИХ МӨНГӨТЭЙ БАЙХ ШИВ

    Хариулах
  • Зочин / 2019 04 сар 03/

    ЭНЭ ЦУГЛААН АН НАМЫНХНЫ ШОУ БИЗДЭЭ БОЛИО БОЛЬ ИЖИЛСЭН БАЙХЫГ БОДВОЛ САЙН ЗОХИОН БАЙГУУЛСАН БАЙХ ШИВ АЯА ЯА АА ЯАСАН ИХ МӨНГӨТЭЙ БАЙХ ШИВ

    Хариулах