Зайсанг “залгих” засаг төлөвлөгөө

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 04 сар 05 ・ 1

Зайсангийн аман дахь суурьшлын бүс болсон талбайн хэмжээ 400 орчим га хэмээн өмнө нь тогтоожээ. Энэ тоонд өөрчлөлт ороогүй гэх. Тэгвэл үлдсэн 100 гаруй га талбай хэний “халаасанд” орох вэ.

- БОАЖЯ дархан цаазат Богдхан уулын амийг тасалж, Монголыг дэлхийд шившиг болгох нь –

Байгаль орчин, аялал жуулчлал, газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн сайд Н.Цэрэнбат... Өгүүлбэр логикийн алдаатай байна уу. Монгол орны байгалийг хамгаалах төрийн бодлогыг атгаж буй сайдын гуншинг ийн өөрчилж, “өргөмжилсөн”-д учир бий. Дэлхийн хамгийн анхны дархан цаазат уулын амийг таслах төлөвлөгөөт ажлыг БОАЖЯ гардан эхлүүлж, одоо бүр бодитоор хэрэгжих шатандаа тулаад байна. Дархан цаазат газрын хамгаалалтаас Зайсангийн амыг бүхэлд нь гаргах талбайн хэмжээг эхний ээлжинд 500 га байхаар тооцжээ.

“Зайсангийн ам орчмын газар суурьшлын бүс болсныг тогтоосон. Иймд ЮНЕСКО-д хандан талбайн хэмжээг өөрчлөх үндэслэл, тооцоог хүргүүлэхээр ажиллаж байна” хэмээн тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Э.Сансарбаяр хээвнэг ярьж сууна. Байгалиа хамгаалдаг яамнаас нь ийм хүсэлт авсан ЮНЕСКО-гийн “царай” чухам тэр үед хэрхэн өөрчлөгдөж, “нүд” нь хэрхэн томрохыг төсөөлөөд нэг үз дээ.

ГАЗРЫН АЛБА БОЛСОН БОДЛОГЫН ЯАМ

Дархан цаазат Богдхан уул үе үеийн сайд нарын бизнесийн чухал хэрэглүүр байв. Энэ бизнест УИХ-ын гишүүд, хотын захирагч нар бас хуруу хумсаа нэмэрлэсэн. Одоо ч тэр. Харин одоо олон жил хууль зөрчсөн нүглээ цайруулж, цаашлаад Зайсангийн амыг бүхэлд нь хамгаалалтаас гаргаж, дураар дургих талбараа ийнхүү бэлдэж байна. Бодлогын яам нь дархан бүсэд газар хуваарилдаг, кадастрын зураглал хийдэг, бүр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгож байна гэхэд болно.

Тодорхой хэлбэл, Богдхан ууланд яамнаас газар ашиглах эрх буюу нэгж талбайн дугаар олгоод эхэлсэн нь чиг үүрэг, зорилго зорилт нь хэдийн ГАЗАР-аар овоглосны нэг баталгаа. Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт үл хөдлөх хөрөнгө барьж байгуулахыг хориглодог. Гэтэл нэгж талбайн дугаар олгосноор үл хөдлөх гэрчилгээ авах эрх нь үүсчихэж байгаа юм.

“Зайсангийн амыг хамгаалалтын бүсээс гаргачихвал Богдхан уул аажимдаа тэр чигтээ доройтолд орох суурь тавигдана. Нэгмөсөн дуусна гээд ойлгочих. Хэдийгээр өнгөрсөн хугацаанд хууль зөрчиж, олон иргэн, аж ахуйн нэгжид газар ашиглах эрх олгосон ч дархан цаазат хамгаалалттай бүс гэдэг утгаараа өдий зэрэгтэй байгаа юм. БОАЖЯ, яамыг толгойлсон сайд нь үүнийг дэмжин идэвхийлэн ажиллаж байгаад харамсаж байна.

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 04 сар 05/

    За монголчууд минь олон удаа сонгогдсон олны танил эрхмүүдэд итгэл бүү өг бүү сонго үүний оронд чөтгөр ч байсан яахав шинэ хүн сонгоцгоое

    Хариулах