Цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 04 сар 05

Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн Баянтүмэнд бага зэргийн цастай байна. Өнөөдөр Дорнодын өмнөд, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 м, зарим хугацаанд 24 м хүрч ширүүсч байна. Өнөө маргаашдаа ихэнх нутгаар салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг цаг уурын байгууллагаас хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр онцгойлон анхааруулж байна.

6,7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 6-нд говь, талын нутгаар, 7,8-нд зарим газраар  секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.

6-нд нутгийн зүүн хэсгээр, 8,9-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх