МУГТ М.Уранцэцэг “Антальяа Гран при-2019” тэмцээнээс мөнгөн медаль хүртэв

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 04 сар 08

Турк улсын Антальяа хотноо Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны цувралын ээлжит “Антальяа Гран при-2019”  тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээнд 75 орны 481 тамирчин өрсөлдөж байгаагаас манай улсаас дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Болдбаатар, ДАШТ-ий медальт Г.Одбаяр тэргүүтэй эрэгтэй 11, эмэгтэй найман бөхчүүдээ оролцохоор эх орноосоо мордсон билээ.

Тэгвэл манай бөхчүүд одоогоор тус тэмцээнээс нэг мөнгөн медаль хүртэв.  Тодруулбал, Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд барилдсан МУГТ М.Уранцэцэг аваргын төлөө барилдаан Румыний Андреа Читуд шороодон мөнгөн медалийн эзэн болсон юм.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх