М.Мэндбаяр:Зам, барилгын салбарт ажиллах ямар боломж байгааг үзэсгэлэнгээс харж болно

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 04 сар 08

Уул уурхайн салбарын ес дэх удаагийн “Mongolia Mining 2019” үзэсгэлэн энэ сарын 10-наас 12-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд болно. Уг үзэсгэлэнд оролцохоор 2500 хүн онлайнаар бүртгүүлжээ.  Үйлдвэрлэгчид өөрийн биеэр ирж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулдаг нь “Mongolia Mining” үзэсгэлэгийн хамгийн том давуу тал юм байна. Энэ удаагийн үзэсгэлэн "Хариуцлагатай уул уурхай- Тогтвортой хөгжил" уриан дор зохион байгуулагдаж, хариуцлагатай уул уурхайг сурталчилна. 

 

Ашигт малтмал газрын тосны газрын Нүүрсний судалгааны хэлтсийн дарга М.Мэндбаяр “Үйлдвэрлэл өсөх хэрээр анхаарал хандуулагчдын тоо өссөн. Хайгуулынхаас ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо давсан нь уул уурхайн салбарын идэвхжилтийг шууд харуулна. Ойрын ирээдүйд ч үйлдвэрлэл өснө. Уул уурхай, хүнд үйлдвэр, зам барилгын салбарт ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгчээр ажиллах ямар боломж байгааг энэ үзэсгэлэнгээс харах боломжтой" гэлээ.

Ийнхүү уул уурхайн салбарын сүүлийн үеийн тенхик, технологитой танилцахын тулд тив алгасаж, улс дамнан аялах хэрэггүй эх орондоо дэргэдээсээ харах боломжтой боллоо. Өнгөрсөн жилийн үзэсгэлэнг 4500 орчим хүн үзэж сонирхсон байна. Энэ жилийн оролцогчдыг http://mongolia-mining.com/index.php/ сайтаар бүртгэж байгаа бөгөөд сонирхсон хэн бүхэнд нээлттэй.  


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх