Circle K-1, 2 дугаар салбар зургаан сарын дотор тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 04 сар 08

Олон улсын конвиненс сүлжээ дэлгүүр “Circle K” Монголд анхны салбараа нээгээд нэг жил өнгөрчээ. Нэг жилийн ойн баярын арга хэмжээ өнгөрсөн баасан гаригт болсон юм.

Дэлхийд түгсэн уг сүлжээ дэлгүүр Монголд нээлтээ хийснээс хойш 20 орчим салбар 200 гаруй ажилтантай болсон байна. “Сиркл Чэйн” компанийн удирдлагууд, 200 гаруй албан хаагчид, хамтран ажиллагч түнш байгууллагын удирдлагууд нэг нас хүрсний баярт мөчөө тэмдэглэхээр цугларсан байлаа.

Ёслолын ажиллагааны үеэр тус компанийн удирдлагууд “Circle K” бол 2018 онд Монголд хийгдсэн хамгийн том хөрөнгө оруулалтуудын нэг. Хөрөнгө оруулалт гэдгийг санхүүгийн талаас бус нийгмийн хөрөнгө оруулалт гэдэг үүднээс хэлж байгаа юм. Бидний гол нэрийн бүтээгдэхүүний  90 гаруй хувь нь дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн байдаг. Дотоодын үйлдвэрлэгчдээс чанар туршлагаараа манлайлагч, тэргүүлэгч компаниудыг сонгодогоос гадна ирээдүйд ихийг хийж бүтээж чадах шинэхэн бизнес эрхлэгч нартай ч хамтран ажилладаг. Бидэнтэй хамтран ажилладаг үндэсний үйлдвэрлэгчдийн борлуулалт зөвхөн бидэнтэй хамтран ажилласнаар жилд 30-50 хувиар өссөн үзүүлэлт байна” хэмээн онцолсон нь анхаарал татаж байв.

“Circle K” дэлгүүр зайдсаа “Оргио”, “Мах Импекс”, ундаагаа “ЭмСиЭс” кока кола, “”Витафит” зэрэг томоохон компаниас нийлүүлдэг юм. Мөн энэхүү арга хэмжээний үеэр өнгөрсөн нэг жил хийж бүтээсэн ажлаа дүгнэн урамшуулж, анхны ажилчидаа өргөмжлөн шилдэг борлуулалттай салбаруудаа онцолсон юм. Тус дэлгүүрийн ууган салбар болох “Circle K” нэг болон хоёрдугаар салбар нь зургаан сарын дотор тэрбум төгрөгийн борлуулалт хийж АНУ дахь төв салбарын нэрэмжит өргөмжлөл урамшууллыг хүртэв. Мөн хамтран ажиллагч байгууллагынхаа шилдэг борлуулагчдыг ч шалгаруулсан билээ.

“Circle K” орж ирснээр хэрэглэгчид 24 цагийн турш тав тухтай орчинд үйлчлүүлэх боломжтой болж, амт, чанартай халуун хоол хүнснийг түргэн шуурхай хугацаанд боломжийн үнэтэйгээр авах боломжтой болсондоо сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэх болсон. Түүнээс гадна нийслэлд нийтийн бие засах газрын хангамж муу байдаг ч эдний салбар дэлгүүрүүд тэр орон зайг нөхөж, хамгаалалт камержуулалт нь цагдаагийнханд ашиглагдах том боломж болж байгаа талаар дуулдаж байсан. Томоохон үйлчилгээ, стандартыг дагаж нүдэнд ил харагдахгүй ч томоохон боломжууд орж ирдгийн жишээ энэ юм. Мөн оюутан залуусыг ажлын байраар хангаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан ажлын байр гаргаж байгаа жишиг нь тун гайхалтай билээ.

  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх