Буудлага спортын холбооны цомын тэмцээн болно

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 04 сар 08

 

 

Монголын Буудлага спортын холбооны цомын III-р тэмцээн энэ сарын 10-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээн 04-р сарын 10-ны өдөр урт бууны төрлөөр эхлэх бол 15-ны өдөр гар бууны төрлөөр өндөрлөх юм байна.

    Холбооны цомын III-р тэмцээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Г.Нандинзаяа, ОУХМ Ч.Нарантуяа, ОУХМ Н.Баяраа, ОУХМ Э.Даваахүү тэргүүтэй монголын буудлага спортын энэ цаг үеийн шилдэг тамирчид цэц мэргэнээ сорих ажээ.

    Дашрамд дуулгахад Монголын Буудлага спортын шигшээ багийн тамирчид энэ сарын 21-29-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдах 2020 оны Токиогийн Олимпын эрх олгох “Дэлхийн цомын тэмцээн”-д оролцохоор бэлтгэлдээ хэдийн орцгоожээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх