Эдийн засгийн форум 2019” чуулган эхэллээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 04 сар 09

 

 

Image

 

      Орхон аймгийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнесийн хөгжлийн шинэ боломжийг бүрдүүлэх, бизнес эрхлэгчидээ дэмжин харилцан ашигтай түншлэл бий болгох зорилгоор Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Үндэсний хөгжлийн газартай хамтран зохион байгуулж буй “Эдийн засгийн форум 2019” чуулган, бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг өнөөдөр эхэллээ. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа ОХУ, БНХАУ, БНСВУ-ын Элчин сайдын яам болон НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, Дэлхийн банк, Европын сэргээн босголтын банк, Жайка олон улсын байгууллага, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн төлөөлөл болон аймаг орон нутгийн бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжийн удирдлагууд оролцож байна. 

 

 

       “Эдийн засгийн форум 2019” чуулганы нээлтийн арга хэмжээнд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут нар оролцож чуулганд хүрэлцэн ирсэн хүндэт зочид төлөөлөгч нарт Орхон аймаг, Эрдэнэт хотын нийт иргэдийн өмнөөс болон хувиасаа мэндчилгээ дэвшүүлэн чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ. Мөн Монгол улсын ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын ахлах шинжээч П.Энхсайхан, ”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, ОХУ-ын Худалдааны төлөөлөгч  М.В.Васильев, БНХАУ-ын  ЭСЯ-ны эдийн засаг, худалдааны зөвлөх Сүн Шүэ Жүн, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн “ЭТИС” хөтөлбөрийн захирал, доктор Карин Райнпрехт нар мэндчилгээ дэвшүүллээ. “Эдийн засгийн форум 2019” чуулганы нээлтийн арга хэмжээ болон салбар хуралдаануудад Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгч нар мөн оролцож байна. УИХ-аас 2016 онд “Монгол Улсын Тогтвортой хөгжил 2030” үзэл баримтлалын бодлогын баримт бичгийг баталсан. Энэ үзэл баримтлалын хүрээнд Орхон аймаг, Эрдэнэт хот “Ногоон тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2025” бодлогын баримт бичгээ аймгийн ИТХ-ын Ээлжит XIII хуралдаанаар баталсан. Орхон аймаг, Эрдэнэт хотын Ногоон, тогтвортой хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг 
1.  НИЙГМИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ
2.  ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ
3.  БАЙГАЛЬ ОРЧНЫ ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ
4. ЗАСАГЛАЛЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ хэмээн тодорхойлсон билээ. “Эдийн засгийн форум 2019” чуулганаар  Бүсчилсэн хөгжлийн болон орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлт, хүн амын нутагшил, суурьшлын талаар, Орхон аймаг, Эрдэнэт хотын “Ногоон тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2025” бодлогын баримт бичгийн талаар, орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих талаар олон илтгэл, танилцуулга хийгдэнэ. Мөн байгаль орчин, нийгэм, эдийн засаг, засаглалын тогтвортой хөгжлийн салбар хуралдаан болно. Салбар хуралдаанаар 20 гаруй илтгэл, төсөл танилцуулагдах юм.  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх