ХУД-ийн 67-р цэцэрлэгийн багш нар хууль бус мөнгө хурааж, 9 сая төгрөгийн хуримтлал үүсгэжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 04 сар 10

НМХГ-ын шуурхай албаны 70128012 дугаарын утсаар ирсэн гомдлын дагуу албаны хүмүүс ХУД-ийн 67 дугаар цэцэрлэгт шалгалт хийжээ.

Шалгалтаар ахлахын “А, Б, бэлтгэлийн “Б, В”, дундын “Б, В” нийт 6 бүлгийн багш нар эцэг, эхийн зөвлөлтэй хамтран хуулиас давсан шийдвэр гаргаж,

-Сар бүр хүүхэд тус бүрээс 2000-3000 төгрөгийн ангийн фондны мөнгө,

-Улирал бүр цох сэтгүүл захиалж, хүүхэд бүрээс 9000 төгрөг,

Мөн цэцэрлэгээс зохион байгуулсан найрал дууны хувцасны мөнгө 22.000-28.000 төгрөгийг тус тус хураан авч нийт 9 995 000 төгрөгийн төсөв бүрдүүлэн ангийн тохижилт, сургалтын хэрэглэгдэхүүн, сантехникийн болон цахилгааны хэрэгсэл худалдан авахад зарцуулсан байгаа нь Монгол Улсын Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.7, БСШУС, СС-ын хамтарсан 56/64 дүгээр тушаалыг мөрдөн ажиллаагүй учир Зөрчлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтуудыг зөрчсөн байна. 

Зөрчлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д 

Суралцагчид сэтгэл санааны дарамт үзүүлсэн, эсхүл мөнгө өгөх, ном, бүтээгдэхүүн худалдаж авахыг тулгасан, эсхүл хуульд заагаагүй төлбөр, хураамж авсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 

 

Эх сурвалж: НМХГ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх