Түрээсийн орон сууцыг хэрхэн "өөрийн өмч болгох вэ"

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 04 сар 11

 

Иргэдийн дунд удаан хүлээлт үүсгэсэн асуудал өчигдөр Засгийн газрын хуралдаанаар батлагдав. Тодруулбал, Иргэд түрээсийн орон сууцаа өмчилж авах боломжтой боллоо. Ийн орон сууцааа өөрийн болгохдоо тухайн түрээслэгч байгууллагад хүсэлтээ гаргаснаар өмчилж авч болно хэмээн  “Түрээсийн орон сууцыг өмчлөх журам”-д заасан байна.

Түрээслэж буй орон сууцаа өөрийн өмчийн болгохдоо урьдчилгаа 30 хувийг төлж ипотекийн зээлд хамрагдах боломжтой юм. Мөн тав хүртэлх жилийн дотор төлбөрийг сар бүр хуваан төлж худалдан авч болно.

Эхний ээлжинд “Буянт-Ухаа 2” хорооллын хоёрдугаар ээлжинд баригдаж байгаа 972 айлын орон сууц, Хөвсгөл, Говь-Алтай, Орхон аймагт барьж байгаа 570 айлын орон сууц, нийт 1542 айлын орон сууцыг иргэдэд өмчлүүлэхээр төлөвлөсөн байна.

Мөн “Солонго-1 хороолол” төслийн 4320, “Солонго-2” төслийн 720, “Эко Яармаг-1 хороолол” төслийн 1920, нийт 8522 айлын орон сууцыг төрийн болон орон нутгийн мэдлийн орон сууцны санд шилжүүлэх юм.

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдахаар 4000 орчим иргэн шаардлага хангасан материал ирүүлснээс 1512 нь орон сууцтай болжээ. Иргэдийн дийлэнх нь орон сууцаа өмчилж авах хүсэлтээ гаргасаар байгаа гэв.  

Цаашид түрээсийн орон сууцыг нэмэгдүүлэх боломжгүй бөгөөд гадаадын зээл, тусламжаар барих асуудлыг судалж байгаа юм байна. Мөн дэнжийн мянгад 1000 орчим айлын орон сууцыг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барих асуудлыг эхлүүлэхээр ажиллаж байна гэж албаныхан хэлсэн юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх