Л.Мөнхсайхан: “Хонгил”-ын эзэн, авлигын загалмайлсан эцэг нь Ц.Элбэгдорж

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 04 сар 12 ・ 1
Одоогоос долоон жилийн өмнөх дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих үүрээр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг 400-500 цагдаа хүч хэрэглэн баривчилсан  үйл явц УИХ-ын сонгуулийг зарлахаас арав, сонгууль болохоос нэг сарын өмнө болж байв. Хүний эрхийг ноцтой зөрчсөн, ямар ч баримтгүйгээр хэрэг тулгаж шүүн таслах ажиллагаа явуулсан  нь шинэ цагийн хэлмэгдүүлэлтийн эхлэл болж одоо ч үргэлжилж байна. Энэ талаар хуульч, өмгөөлөгч Л.Мөнхсайхантай ярилцлаа.
 
– “Эрүүдэн шүүсэн бичлэг” илрэхтэй зэрэгцэн “Шударга бусын хонгил” тэр үеэс бий болж, эхний туршилтаа Н.Энхбаяр дээр хэрэгжүүлсэн гэсэн яриа гараад байна. Тухайн үед юу болж байв?
 
– “Шударга бусын хонгил” гэж одоо ярьж байна. Энэ бол Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсон үе, МАХН-ын дарга Н.Энхбаяр  Оюутолгойн гэрээг зөвшөөрөөгүйгээс үүдэлтэй.
Ингээд 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар гадны тусгай хүчний оролцоотойгоор Ц.Элбэгдорж гэдэг хүн ялалт байгуулсан. Яагаад ингэж үзэж байна гэхээр үүний дараа Оюутолгойн гэрээ маш яаралтай зурагдсан. Дээр нь шүүх, прокурорын томилгоонууд явж эхэлсэн. Тухайлбал, сая өргөдлөө өгч албан тушаалаасаа чөлөөлөгдсөн Ц.Зориг Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилогдох нөхцөл нь бүрдээгүй байхад томилж байсан. Дээд шүүхийн шүүгчээр маш олон хүнийг томилсон. Захиргааны хэргийн болон анхан,дунд шатны шүүгчээр ажиллах шаардлага хангаагүй хүмүүсийг гаргаж ирсэн. Прокуроруудыг өргөдлийг нь өгүүлж сольж байсан. Энэ бүхэн юу хэлж байна гэхээр тухайн үед Ерөнхийлөгч болсон Ц.Элбэгдорж гэдэг хүн ямар нэг байдлаар хууль, хүчний байгууллагын эрхийг гартаа авснаараа айлган сүрдүүлэх, бизнесийнхнийг дарамтлах “Хонгил”-ыг барьж эхэлсэн. Үүний нэг илрэл нь 2012 оны дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг олон зуун цагдаагийн хүчийг дайчлан  баривчилж , хилс хэрэгт хэлмэгдүүлэн шүүх процессыг олон нийтэд тавьж, “Авлигын загалмайлсан эцэг” гэсэн нэр хоч зүүж эхэлсэн. Одоог хүртэл Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр дээр авлигын нэг ч  хэрэг, баримт  нотлогдоогүй. Энэ “Загалмайлсан эцэг” гэх нэр томъёог гаргаж ирсэн Ц.Элбэгдорж өөрөө харин Оюутолгойн авлигын гэрээг байгуулахад хүчин чармайлт гаргасан нь одоо яригдаж байна. Авлига авсан хүмүүс өнөөдөр шүүхийн шатанд шалгагдаж, хэрэг нь эцэслэгдэн   шийдэгдэхгүй жил тойрч байна. Жинхэнэ “Авлигын загалмайлсан эцэг”  нь Ц.Элбэгдорж өөрөө байсан юм байна гэдэг нь харагдаж байгаа.
 
-Баривчилгааг ард түмний нүдэн дээр зохион байгуулалттай хийсэн нь нийгэмд айдас хүйдсийг бий болгосон. Дээр нь  таван хавтаст хэрэг нээсэн гэж зарлан шүүх хурал хийсэн нь түүнийгээ үнэмшилтэй болгох гэсэн тактик байж гэж  одоо л хүмүүс  ойлгож байх шиг байна?
 
-Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчийг баривчилж, ял тулгасан үндэслэлүүд нь өнөөдөр авлигын гэх нэг ч хэрэг, баримт байхгүй. Түүнийг таван асуудлаар буруутгаж, хир халдааж, шоронд хорьж мөрдсөн үйл ажиллагааг  мэргэжлийн хуульч хүний  хувьд дүгнэж хэлэхэд гэмт хэргийн шинж чанартай асуудлууд үндсэндээ байгаагүй. Голдуу хов живийн чанартай, сэжиг таамаг, хардлагын үндсэнд хийгдсэн үйл ажиллагаанууд байсан. Үүнийг нь  ч 2012 оны наймдугаар сард  Сүхбаатар дүүргийн шүүхэд  болсон шүүх хурлын  үйл  явцыг нээлттэй дамжуулсан телевизийн нэвтрүүлэг,  шууд сурвалжлага хийсэн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд  тодорхой харуулсан. Солонгосоос ачуулсан тэр ном л гэхэд өнөөдөр Төрийн шагнал хүртэх хэмжээний бүтээл байгаа. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг дэлхийн том гүрнүүдийн  тэргүүнүүдээр  хүлээн зөвшөөрүүлж, гарын үсгээр баталгаажуулсан тэр номыг монголчууд  олоод үзчих хэрэгтэй юм. Өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй байгаа тэр бүтээлийг тухайн үед МИАТ-ийн онгоцонд дайж авчирсан гэж яллаж байгаа нь маш буруу.
 
-Хүний эрхийг зөрчсөн, тухайлбал МАХН-ын дарга Н.Энхбаярыг  ямар нэг байдлаар улс төрд оруулахгүй байх  гэсэн зорилгыг  2012 оны тэр баривчлагаа агуулж байсан нь юугаар нотлогдож байна вэ?
 
-Баривчилж хориод шоронд удаан байлгаад байж чадахгүй болохоороо, өөрөөр хэлбэл амь нас нь эрсдэлд ороод эхлэнгүүт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрөө сайн дураараа гаргасан. 
Үргэлжлэлийг эндээс уншина уу
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: