Сонин хачин: Хамаатантайгаа гэрлэсэн алдартнууд

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 04 сар 12 ・ 2

Жесси Жеймс (Jesse James)

 

Дээрэмчин, алуурчин Жесси Жеймс бол Америкийн түүхэнд хамгийн цуутай нэгэн байсан аж. Зарим нь түүнийг Робин Гүүд гэж үзэж байсан бол нөгөө хэсэг нь ялын дээд хэмжээ авах ёстой алуурчин гэдэг байв. Жесси хүндээр өвдөж, авга ахындаа эмчилгээ хийлгэхээр болоход үеэл эгч нь болох Зерельда Миммс түүнийг асарч тойлдог байжээ. Есөн жилийн  асаргааны дараа тэд нэг нэгэндээ дурлаж, 1874 оны дөрөвдүгээр сарын 24-нд гэрлэсэн юм. Хосууд Жесси Эдвард, Мэри Сьюзан хэмээх ихэр хүүхэдтэй болсон ч тэд багадаа нас баржээ.

 

2Игорь Федорович Стравинский (Igor Stravinsky)

 

1882 онд төрсөн хөгжмийн зохиолч Игорь Федорович Стравинскийг XX зууны хөгжмийн урлагт томоохон нөлөө үзүүлсэн хүн гэдэг. Тэрээр бага байхаасаа л өөрийн үеэл болох Екатерина Гавриловна Носенкод дурласан байжээ. 1905 онд тэд гэр бүл болохыг хүссэн ч сүмийнхэн тэдний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөөгүй байна. Олон саадыг үл хайхран тэд 1906 онд гэрлэж, хүүхдүүдтэй болжээ.

 

3Франклин Рузвельт (Franklin Roosevelt)

 

АНУ-ын 32 дахь Ерөнхийлөгч Франклин нь Жорж Вашингтон, Авраам Линкольны нэгэн адил алдартай удирдагч байв. Тэрээр 1933-1945 он хүртэл ерөнхийлөгчийн албыг хашжээ. Франклин ээжийнхээ эсэргүүцлийг үл хайхран өөрийн холын хамаатан болох Элеонортой 1904 оны гуравдугаар сарын 17-нд гэрлэсэн байна. Хосууд 40 жилийн турш хамт амьдарч, зургаан хүүхэдтэй болжээ. Тэдний харилцаа төгсгөл рүүгээ ажил хэрэгч байдалтай болсон нь Франклин маш олон эмэгтэйтэй нэр холбогдсонтой холбоотой гэнэ.

 

4Иоганн Себастьян Бах (Johann Sebastian Bach)

 

Алдарт хөгжимчин Бах хайр сэтгэлдээ хөтлөгдөж, мөн л дээрх хууль журмыг зөрчсөн байна. 1707 онд Мюльхаузены сүмд  Бах өөрийн үеэл Мария Барбаратай гэрлэжээ. Тэдний хамтын амьдралын талаар өгүүлсэн түүх маш ховор бөгөөд тэд нэлээд нууцлагдмал амьдарч байсан бололтой. Хосууд долоон хүүхэд төрүүлснээс дөрөв нь амьд үлдэж, хоёр нь хөгжмийн зохиолч болсон гэнэ. Мария гэрлэснээсээ хойш 13 жилийн дараа нас барж, Бах энэ явдлаас жилийн дараа дуучин Анна Магдален Вилктай ханилсан байна.

 

 

5Герберт Жорж Уэллс (Herbert George Wells)

Английн зохиолч Герберт шинжлэх ухааны зөгнөлт зохиолуудаараа алдартай нэгэн. Биологийн шинжлэх ухааны доктор тэрээр Чарльз Дарвины бүхий л хууль журмыг дагадаг байсан гэдэг.

1891 онд Герберт өөрийн үеэл болох Изабелл Мэри Уэллстай гэрлэжээ. Харин эхнэр нь түүнийг оюутан Эми Роббинстой холбоотойг мэдсэний дараа буюу тэд дөрвөн жилийн дараа салсан байна. Ингээд удалгүй Герберт оюутан бүсгүйтэйгээ гэрлэж тэд хүүхэдтэй болсон аж.

 

 

6Томас Жефферсон ( Thomas Jefferson)

 

АНУ-ын гурав дахь ерөнхийлөгч тэрээр 1801-1809 онд төр барьж байсан төдийгүй Тусгаар тогтнолын тунхаглалыг бичилцэхэд оролцсон гол төлөөлөгчийн нэг гэдэг. 

Томас Жефферсон 1772 онд бэлэвсэрсэн эгчтэйгээ гэрлэсэн бөгөөд тэд зургаан хүүхдийн эцэг эх болсон байна. Харамсалтай нь Марта 33 насандаа таалал төгсчээ. Томас дахин гэрлээгүй бөгөөд тэргүүн хатагтайн үүргийг Цагаан ордонд түүний охин болох Марта Жефферсон Рендольф гүйцэтгэж байсан гэнэ.

 

 

7Альберт Эйнштейн (Albert Einstein)

Дэлхийн суут эрдэмтдийн нэг болох Альберт хоёр дахь удаагаа гэрлэхдээ өөрийн ээжийн үеэл, аавынхаа хаяал болох Эльзатай 1919 онд гэрлэсэн байна. Хосууд 1933 онд АНУ руу цагаачилсан боловч Эльза зүрхний өвчнөөс болж гурван жилийн дараа нас баржээ. Тэд хүүхэдгүй байсан гэнэ.

 

 

8Чарльз Дарвин (Charles Darwin)

Тэрээр дэлхийн түүхэн дэх хамгийн нэр нөлөө бүхий  эрдэмтэн байсан юм. Гэрлэх үедээ Чарльз “Хүчтэй нь ялдаг” гэсэн зарчмаа баримталсан эсэхийг мэдэхгүй юм. Тэрээр өөрийн үеэл болох Эмма Вежвудтай гэрлэсэн байна. Хосууд 10 хүүхэдтэй болсон бөгөөд гурав нь бага байхдаа эндэж, харин үлдсэн долоон хүүхэд нь үргэлж өвчин ороодог байсан гэнэ. Үүнийг тэрээр цус ойртсонтой холбож тайлбарлажээ. Гэсэн хэдий ч Чарльзын хүүхдүүд, ач, зээ нар нь томоохон амжилт гаргасан билээ.

 

 

9Эдгар Аллан По (Allan Poe Edgar)

Утга зохиолын салбарт детектив төрлийг нээсэн гэгддэг Эдгар Аллан По 1809 онд Бостонд төрсөн бөгөөд нас бартлаа буюу 40 нас хүртлээ зохиол бичсэн байна.

27 настай байхдаа тэрээр өөрийн үеэл болох Виржини Клеммтэй гэрлэжээ. Тэд 1835 онд нууцаар гэр бүлээ батлуулсан бөгөөд бусдын нүднээс хол, нам гүм амьдардаг байсан гэнэ. Клемм таван жилийн турш эмчилгээ хийлгэсэн боловч үр дүнд хүрээгүй учир 1847 онд 24 настайдаа нас баржээ. Эхнэрийнх нь хүнд өвчин, согтууруулах ундаа их хэрэглэж байсан нь зохиолчийн эрүүл мэндэд муугаар нөлөөлсөн учир тэрээр гэргийгээсээ хойш хоёр жилийн дараа өөд болсон аж. 

 

 

10Жерри Ли Льюис (Jerry Lee Lewis )

Америкийн дуучин, 1957 онд рок-н-ролл хөгжмийн урсгалыг үүсгэн байгуулагчдын нэг Жерри уран бүтээлийнхээ оргил үедээ байхдаа 13 настай өөрийн үеэл Майра Гейл Браунтай гэрлэжээ. Насанд хүрээгүй охинтой гэрлэсэн явдал нь Жерригийн алдар хүндэд муугаар нөлөөлсөн байна. Түүний дууг радиогоор явуулахаа больж, ард түмэн түүнд дургүй болжээ. 1960 оны үед Жерригийн алдар хүнд эргэж ирсэн ч анхных шигээ болоогүй нь мэдээж.

 

 

11Хатан хаан Елизабет II

1934 онд Елизабет II хатан хаан Грек болон Данийн ханхүү Филипптэй танилцаж гэрлэсэн бөгөөд тэд дөрвөн хүүхэдтэй болсон юм. Елизабет Филипп хоёр хоорондоо үеэнцэр ах дүү ажээ.

 

 

12Хатан хаан Виктория

Виктория гурван ах болон аавыгаа нас барсны дараа 18 насандаа хаан ширээнд заларч, Британийн хамгийн залуу угсаа залгамжлагч болсон юм.

1840 онд тэрээр өөрийн үеэл болох Альберт Саксен-Кобург-Готскийтай гэрлэж 20 жилийн турш хамтран амьдарчээ. Ийн амьдрах хугацаандаа тэд хоёр хүүхэдтэй болсон гэнэ. Альберт Их Британийн төлөө зүтгээд зогсохгүй Хатан хааны амийг хоёр удаа аварч, бууны суманд хүртэл оногдож байжээ. 42 насандаа Альберт халдварт өвчний улмаас нас барсан бөгөөд Виктория үхэн үхтэлээ түүнд эмгэнэл илэрхийлсэн гэнэ.

 

 

13Кристофер Робин Милн (Christopher Robin Milne)

Хүүхэд багачуудын үзэх дуртай алдарт “Винни Пух” зохиолын зохиолч Алан Миланы хүү Кристофер бага байхаасаа эцэг эхтэйгээ таарамж муутай байсан гэнэ. Учир нь тэд хүүгээ төдийлөн анхаардаггүй байсан бөгөөд ялангуяа ээж нь огтхон ч тоодоггүй байжээ. Хэдийгээр эцэг эх нь хориглож байсан ч 1948 онд Кристофер өөрийн үеэл болох Лесли Селинкуртай гэрлэсэн байна. Ингээд 1956 онд хосууд Клэр хэмээх охинтой болсон ч охин нь “тархины саажилт”-тай төржээ. Кристоферийн ээж 15 жилийн турш буюу нас барах хүртлээ тэдэнтэй огтхон ч дуугараагүй гэнэ.

 

Эх сурвалж: www.caak.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • дорж / 2019 04 сар 15/

    Монголчууд уг нь 9 үе мултрахад ураг садангийн 100%-ийн хамаарал буур буурсаар 1%-аас доош ордог тул цус бүрмөсөн холдлоо гэж үздэг байж. Садан төрөл биш бол гэр бүл зохиож амьдрахад саадгүй,үр хүүхэд эрүүл саруул төрж өсдөг гэдгийг мэддэг,амьдралд мөрдлөг болгодог байж. Буриад монголчууд 7 үе мултр

    Хариулах
  • Бат / 2019 04 сар 13/

    Энгээд бодход хүн ухаантай ч адгууснаас дор азарага өөрийн төл болох байдсаа азарганд гарах болхоор хазаад хөөчихдөгсөн

    Хариулах