Хаврын хуурайшилтай, салхи шуургатай байгаа сүүлийн хэдэн өдрүүдэд нийслэл хотын орчим дараалалсан хэд хэдэн гал түймэр гараад байна.

Өчигдөр Гоодойн аманд 10 гаруй айлын байшин шатсан бол өнөөдөр ЧД-ийн 19-р хороо Шадивлан зусланд шар өвс шатаасны улмаас түймэр гарлаа гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 12:00 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 74,34, 10 ,63 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 57 алба хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.Түймрийн улмаас 6 айлын байшин шатаж байсан бөгөөд галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.