Капитал банкнаар дамжуулан тэтгэвэрээ авдаг байсан иргэдийн анхааралд

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 04 сар 18

 

Нийгмийн даатгалын ерөнхий газраас тэтгэвэр авагч өндөр настнуудад хандан мэдэгдэл гаргажээ. Энэхүү  мэдэгдэлд "Капитал банк татан буугдсан тул тус банкаар үйлчлүүлж байсан тэтгэвэр авагчдын тэтгэврийг 2019 оны тавдугаар сараас эхлэн ХААН банкаар дамжуулан олгох болсныг мэдэгдье" гэжээ. 

Мөн өмнөх саруудын тэтгэврээ аваагүй тэтгэвэр авагчид 2019 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрөөс хойш ХААН банкинд бичиг баримттайгаа очиж тэтгэврээ авах юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх