Замын хөдөлгөөнийг нээлээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 04 сар 25

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтыг дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ.

Энэ ажилтай холбогдуулан өнөөдөр /2019.04.25/ 07:00-09:30 цагийн хооронд Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн болон хотоос гарах, орох чиглэлийн хөдөлгөөнийг бүрэн хаагаад байсан бол одоо нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж эхэллээ. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх