Усны үнэ маргаашнаас нэмэгдэнэ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 04 сар 30 ・ 2

Нийслэлийн зургаан дүүрэг дэх өрх, аж ахуйн нэгжийн хэрэглээний усны үнийг ирэх тавдугаар сарын 1-нээс эхлэн нэмэхээр болсон байна.

Тодруулбал, хот, суурины усны хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс өрхийн ахуйн хэрэглээний усны үнийг литр тутамд нь 71 мөнгө, бохир усны үнийг 58 мөнгө болгох шийдвэр гаргажээ.

Энэ дагуу ахуйн хэрэглээний нэг литр цэвэр усны үнэ 9 мөнгө, бохир ус 11 мөнгө, аж ахуйн нэгж байгууллагын цэвэр ус 18 мөнгө, бохир ус 20 мөнгөөр тус тус нэмэгдэх юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • шаабар / 2019 04 сар 30/

    зө зө үнэ нэмэх ч амархан л даа. Харин тэтгэвэр цалингаа нэмэхгүй бол амьдрахад хэцүүхэн л болох нь дээ Засгийн Газар минь. Нөгөө талдаа усыг иргэд биш уул уурхайхан голчлон бохирдуулж, ширгээгээд байгаа юм биш үү.

    Хариулах
  • Зочин / 2019 04 сар 30/

    зөвөө монголчууд үнэтэй болох тусам хямгадаж эхэлдэг.үр ач нартаа хуурай элсэн цөл үлдээх өдөр улам наашилж байна бүр үнэтэй болнох хэрэгтэй тэгж байж усаа хамгийн үнэт зүйл гэдгээ мэдэрнэ.усгүй цөлд алтаа зүүгээд хэр удаан амьдрах бол

    Хариулах