Хөвсгөлөөс алга болсон охин олджээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 05 сар 02 ・ 1

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багт тус сумын харьяат иргэн Б-гийн охин Х /11 настай, эмэгтэй/ Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байрнаас 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 19:00 цагийн орчимд гараад сураггүй болоод байсан билээ.

Тэгвэл, тус охин дөнгөж сая эсэн мэнд олдсон байна. Энэ талаар охины ээж Э.Мөнхцэцэгээс тодруулахад, "Охин маань эсэн мэнд олдсон. Айлд байсан байна лээ. Охинтойгоо тухтай уулзаж яг юу болсон талаар тодорхой мэдээлэл авч чадаагүй байна. Одоо цагдаагийнхан уулзаж байна" гэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 05 сар 02/

    ahiad alga bolvol hunii uuriin gehgui ohin huu gehguigeer hongoiig ching urna shuu...

    Хариулах