Цагаан хулгана өдөр

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 05 сар 03

2019.5.3, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 29

ХАВРЫН АДАГ ШАР ЛУУ САР ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ЦАГААН ХУЛГАНА ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2019.5.3, Баасан гараг
  • Наран ургах шингэх: 5.34-20.06
  • Үс засуулбал: Сүлд тэнэж одно
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ. сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх